solongonews
Шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
2018-09-03 16:15
“Бүс ба зам төсөлтэй уялдуулан, шинжлэх ухааныг үйлдвэрлэлд нэвтрүүлэх замаар Алшаа аймгийг хөгжүүлэх нь” сэдэвт эрдэм шинжилгээ, эдийн засгийн форум ӨМӨЗО-ы Алшаа аймгийн Зүүн хошуунд эхэллээ.

Өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжлэх тус арга хэмжээний нээлтэд ШХАБ-ын дэд нарийн бичгийн дарга асан Гао Пи Шэн, ШХАБ-ын Хууль эрхзүйн газрын орлогч дарга Ван Вэй, Хятадын бодлого төлөвлөлтийн газрын Эдийн засгийн товчооны дарга Бай Жин Фү, Алшаа зүүн хошууны дарга Гэ Мин нарын дарга удирдлагууд,Японы Шига их сургуулийн профессор Б.Бүрэнсайн, Английн Кембрижийн их сургуулийн профессор Э.Булаг тэргүүт эрдэмтэд оролцож үг хэлэв. Оролцогсод Хятад, Монгол, Орос гурван улсын эдийн засгийн коридор болон Торгоны замын чухал бүсэд байрладаг ӨМӨЗО-ы Алшаа аймгийг “Бүс ба зам” санаачилгатай уялдуулан хөгжүүлэх гарц боломжуудын талаар санал солилцох юм. ӨМӨЗО-ы Алшаа аймаг газарзүйн дээрх давуу талаа түшиглэн “Бүс ба зам” төслийн хөрөнгө оруулалтаас хишиг хүртэн, нийгэм, соёл, эдийн засаг, аялал жуучлалын шинэлэг төслүүд эхлүүлэхийг чармайж байгаа билээ. Энэхүү үзэл санаагаа бодит ажил болгох үүднээс салбар бүрийн эрдэмтэн мэргэдийг нутаг орондоо урьж энэхүү хөгжлийн форумыг зохион байгуулж байгаа аж. 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : CCTV
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл