solongonews
ӨМӨЗО-ны IX удаагийн Цөөн тоот үндэстний Уламжлалт спортын чуулганы нээлт
2017-07-13 09:42
Энэ сарын12-ны үдээс хойш Өвөр Монголын Өөртөө Засах Орны IX удаагийн Цөөн тоот үндэстний Уламжлалт спортын чуулган Хөлөнбуйр хотын Шинэ хот дүүргийн спортын талбайд нээлтээ хийлээ.

     Энэ удаагийн спортын чуулганд орон даяар 12 аймаг, хотын 1300 гаруй тамирчид морин спорт, тэмээний уралдаан, бөх, сур харвалт, монгол шатар, зэвсгийн эрдэм, Хятад маягийн бөх, бялуу, дүүжин зэрэг уралдааны төрөл зүйлүүдээр оролцоно.

Өвөр Монголын Өөртөө Засах Орны Цөөн тоот үндэстний спортын чуулган дөрвөн жилд нэг удаа болдог. 1985 оноос эхлэн зохиогдсон бөгөөд өдгөө нийт IX удаа зохион байгуулагдаж байна. Тус удаагийн Цөөн тоот үндэстний спортын чуулганыг Үндэстэн ба шашны хэрэг эрхлэх зөвлөл, Спортын товчооноос санаачилж, Хөлөнбуйр хотын Ардын Засгийн газраас зохион байгуулж байгаа юм.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongolian.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл