solongonews
Дэлхийд тэргүүлэх нисэх онгоц бүтээжээ
2019-10-23 21:04
Буянхишиг дэлхийд тэргүүлэх нисэх онгоц бүтээжээ.

Жэжян их сургууль дээр саяхан зохион байгуулагдсан Хятадын V удаагийн оюутны интерэт сүлжээ ашиглаж ажил эрхлэх тэмцээний эцсийн шатны шалгаруулалтад Чинхуа их сургуулийн шинжлэх ухаач Буянхишигээр ахлуулсан судалгааны багийн бүтээсэн соливцсон хос сэнстэй жолоочгүй онгоц тэргүүн байранд оржээ.

- Манай багийн бүтээсэн нисэх онгоц нь соливцсон хос сэнстэй, ар талдаа түлхэж хурд нэмдэг машинтай, жолоочгүй эгц босдог онгоц гэдгээрээ онцлог юм. Дөрвөн жилийн өмнөөс хэдэн шавийн хамт судалгааны ажлаа эхлүүлсэн. Тухайн үед ямар ч тоног төхөөрөмжгүй, бүх зүйлийг нэг нэгээр өөрсдөө зурж төлөвлөж, үйлдвэрлэж угсарсан. Тус загварын нисэх онгоц нь даац болон хурд өндөр тул ямар ч газраас нисч бууж чаддагаараа цэрэг дайн, аюулгүй байдлыг хамгаалахад маш их ач холбогдолтой. Бид 60-300 килограмм жинтэй нисэх онгоц бүтээгээд нэлээд өндөр амжилт тогтоосон. Тун удахгүй бидний бүтээсэн 500 килограмм жинтэй нисэх онгоц ниснэ. Бид мөн 5 тоннын жинтэй нисэх онгоц зурж төлөвлөөд байна хэмээн Буянхишиг ярилаа.

Судалгааны баг 6 гишүүнтэй бол 3 нь монгол хүн аж. Тэдний бүтээсэн соливцсон хос сэнстэй жолоочгүй онгоц нь хурд даац өндөр, удирдахад амар зэрэг давуу тал ихтэй юм.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл