solongonews
АПЕК-гийн удирдагчид долоо хоног хуралдана
2021-11-06 17:58
АПЕК-гийн удирдагчид долоо хоног хуралдана

    2021 оны АПЕК-гийн“Удирдагчдын хурлын долоо хоног” 11-р сарын 08-наас эхэлнэ. Тухайн үед эдийн засгийн 21 цогцын удирдагч, сайд нар болон худалдаа аж үйлдвэрийн салбарын зүтгэлтнүүд онлайн хуралд оролцож, “Оролцоо, ажил эрхлэлт, хөгжил, эв нэгдэл” гол сэдвийн хүрээнд КОВИД-19 халдварын эсрэг тэмцэх бодлого, Ази Номхон далайн бүсийн илүү тогтвортой, багтаамжтай хөгжлийн талаар зөвшилцөх юм.

АПЕК-гийн сайд нарын хэмжээний хурал 11-р сарын 8, 9-ний өдрүүдэд АПЕК-гийн удирдагчдын албан бус уулзалт 12, 13-ны өдрүүдэд болж, хурлаар АПЕК-гийн гишүүдийн ирээдүйн хамтын ажиллагааны хэтийн төлөв хийгээд хөгжлийг төлөвлөх юм байна.

   АПЕК-гийн зүгээс 08-нд Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн хэтийн төлөвт үнэлгээ хийж, эдийн засгийн хөгжлийн чиг хандлагын шинэ анализ болон худалдааны хяналт судалгааны тайлан нийтлэн, удирдагчдын долоо хоногийн хуралдаанаар гаргах шийдвэрт иш баримт хангах болно.

Найруулагч: Б.СУРНАА
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл