Ван Гүөшиян 1998 онд Хятад улсын “Арван содон эмэгтэй”-н нэгээр жагсаж байсан түүхтэй. Элсийг засах ажилд онцгой идэвхтэй оролцож буй энэхүү ордос эмэгтэй уян хадан чанараар нутгийн олноо уриалан тачир элсэн дунд нэгэн хэсэг ногоон бүрдийг байгуулсан юм.

2001 он гэхэд Далад хошууны Шагжамуни шянгийн ой шугуйн бүрхэц 1987 онд 8 хувьтай байсан нь 24 хувь хүртэл дээшилж, тариалангийн газрын талбай 2000 га талбай байсан нь 11 266.66 га талбай болж өргөжив. Амуу будааны мү бүрийн уналт 200 килограмм байсан нь 500 килограмм болж нэмэгдэн, хүн амын дунджийн орлого 3300 юаньд хүрчээ. Ийнхүү тухайн газарт нь хүрч хяналт шалгалт хийсэн НҮБ-ын тушаалтны сайшаалыг хүртсэн байна. Улмаар тусгай сэдэвт видео хийж цөлжилтөөс сэргийлэх нийтийн гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан 143 улс оронд нэвтрүүлсэн юм. Ван Гүөшиян бас Хятад улсын Засгийн газрын бус зохион байгуулалтын цорын ганц төлөөлөгчдийн хувиар Женьвеньд хуралдсан НҮБ-ын Цөлжилтөөс сэргийлэх нийтийн гэрээний найм дахь удаагийн Засгийн газрын хоорондох уулзалт ярилцлагын хуралд оролцсон байна.
