Хятадын шинэ эрчим хүчний 20 сая дахь автомашиныг танилцуулах арга хэмжээ энэ сарын 03-ны өдөр Гуанжөү хотод болжээ. Хятадын Аж үйлдвэр, мэдээлэл технологийн яамны дэд сайд Шинь Гүөбинь уг арга хэмжээн дээр хэлсэн үгэндээ "Шинэ эрчим хүчний автомашин бол дэлхийн автомашины үйлдвэрлэлийн шинэ чиг хандлага, ногоон хөгжлийн гол чиглэл юм. Мөн Хятадын автомашины үйлдвэрлэлийг чанартай хөгжүүлэхийн төлөөх стратегийн сонголт юм. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд Хятад улсын автомашины үйлдвэрлэл үргэлжид хөгжин дэвшиж, шинэ эрчим хүчний 20 сая дахь автомашинаа үйлдвэрлэсэн нь түүхэн ач холбогдолтой чухал мөч юм" гэжээ.
Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбооны статистик мэдээгээр энэ оны эхний таван сард Хятад улсын шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэлийн хэмжээ 3 сая 5 мянгад хүрч, борлуулалт 2 сая 940 мянга болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс тус тус 45.1 хувь болон 46.8 хувиар өссөн байна.
