solongonews
Талын мушгираа замаг тив дэлхийд танигдлаа
2017-06-20 17:12
Ордос нутгийн мушгираа замаг Европын зах зээлд гэрчээ.

Сүүлийн өдрүүдэд Өвөр Монголын Ордос хотын Отог хошууны 800 кг мушгираа замаг Хятадын Хяналт шалгалт, хорио цээрийн албаны стандартыг хангаж, анх удаа Хятад-Европ чиглэлийн галт тэргээр Германд хүргэгджээ.

Отог хошууны Мушгираа замгийн чанарын аюулгүй байдлыг батлах үлгэр жишээ дүүрэг бол Хятад улсын хэмжээн дэх цорын ганц төрийн зэрэглэлийн чанарын аюулгүй байдлыг батлах үлгэр жишээ дүүрэг болох төдийгүй мушгираа замгийг экспортлох хэмжээ нь Хятад улсад тэргүүлдэг. Отог хошууны Цагаан нуурын PH түвшин нь 9-өөс их байдгаараа Африк тивийн Чад нуур, Мексикийн Текскоко нууртай мөр зэрэгцэн, мушгираа замаг тарих дэлхийн гурван том байгалийн хужирт нуур хэмээгддэг.

1996 онд Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Чио Жэнь профессор судалгааны багийн хамт Ордос хотын цөлөрхөг оронд шинжилгээ судалгаа хийж явахдаа Отог хошууны Цагаан нуурын мушгираа замгийг анх илрүүлж байсан бол 2003 оноос эхлэн Отог хошууны мушгираа замгийг боловсруулж, 2009 оноос 265 гаруй га газар бүхий талбайтай мушгираа замгийн аж үйлдвэрийн хүрээлэнг бүтээн байгуулж эхэлсэн байна. Одоогийн байдлаар уг хүрээлэн нь 26 аж ахуйн нэгжтэй болж, мушгираа замгийн үйлдвэрлэлийн чадвар нь 3500 тоннд хүрсэн бөгөөд Хятад улсын хэмжээн дэх мушгираа замгийн үйлдвэрлэлийн ерөнхий хэмжээний 40 хувийг эзлэх болжээ. Энэ оны 3 дугаар сард Отог хошууны Засгийн газар Жүн Лян группийн Жүн Ча Рун Тун компани болон Шинь Юй Ли мушгираа замгийн групптэй стратеги бодлогын чанартай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, дараагийн алхамд цай ба мушгираа замгийн нийлмэл бүтээгдэхүүнийг судлан үйлдвэрлэж, зах зээлд гаргах тухай хэлэлцсэн байна. Улмаар 2020 он болоход Отог хошууны мушгираа замгийн үйлдвэрлэлийн чадварыг 6000 тоннд хүргэхээр төлөвлөж байгаа аж. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл