solongonews
Монголын зураачдын “Түмэн уртын зам” уран бүтээлийн үзэсгэлэн
2016-06-20 21:23
Монголын зураачдын “Түмэн уртын зам” уран бүтээлийн үзэсгэлэн.

Монгол Улсын ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургууль, БНХАУ-ын Өвөр Монголын Их Сургуулийн Урлагийн дээд сургууль болон Зүн Шинь банкны Хөххот дахь банк хамтран санаачилж зохион байгуулсан Монголын зураачдын “Түмэн уртын зам” уран бүтээлийн үзэсгэлэнгийн хэвлэлийн бага хурал зургаадугаар сарын 20-ны өдөр Зүн Шинь банкны Хөххот дахь банкны ажил эрхлэх газрын 3 давхар дахь үзэсгэлэнгийн танхимд боллоо.

Сүүлийн арваад жилийн турш НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын зохион байгуулалт, Юнескогийн соёлын хөгжлийн дэлхий дахины 10 жилийн төслийн хүрээнд харилцан ойлголцлын харгуй –“Торгоны зам”-ын талаар иж бүрэн судалгаа хийх төслийг боловсруулан хэрэгжүүлж ирлээ. Монгол туургатан эртнээс улбаалсан “Торгоны зам”-ын нягт холбоо, оролцоо ба түүнд үзүүлсэн түүхэн үр нөлөөг тодруулж, Хятад, Монгол хоёр улсын нөхөрсөг соёлын солилцоог сайжруулах зорилготой зохион байгуулжээ.


 Үзэсгэлэнд Монголын зураг, гар хивс /гобелен/, торгоны зураг, зээгт наамал болон тосон зураг, хуурай зүүний бийр зураг, усан өнгөт зураг гэх мэт үндэстний өвөрмөц онцлогтой “Торгоны зам”-ын сэдэвт уран бүтээлүүдийг дэглэн толилуулж байна. Эдгээр бүтээлд монгол үндэстний “Торгоны зам”-ын нягт холбоо харилцаа, түүнд үзүүлсэн асар их түүхэн зүтгэлийг янз бүрийн өнцгөөс харуулжээ.


Уран бүтээлээ дэлгэсэн таван зураачын танилцуулга:
Дамцагсүрэнгийн Түмэнбат: Монголын алдарт зураач, уран зургийн магистр

Баттулгын Дэлгэрцэцэг: Монголын алдарт зураач, дизайн магистр, докторант
Нямцэрэнгийн Бямбасүрэн: Монголын алдарт зураач, уран зургийн магистр
Доржгочоогийн Халиун: Монголын алдарт зураач, уран зургийн магистр
Баатарцогтын Сэлэнгэ: Монголын алдарт зураач, уран зургийн магистр, докторант

Тус үзэсгэлэн 2016 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжлэх юм  байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл