solongonews
“Фү шин” нэрэмжит хурдны галт тэрэг 41.3 сая зорчигчийг зорчуулжээ
2018-07-02 20:51
“Фү шин” нэрэмжит хурдны галт тэрэг бүтэн жилийн хугацаанд давхардсан тоогоор 41.3 сая зорчигчийг зорчуулжээ.

Хятад улсын төмөр замын ерөнхий компаниас мэдээлснээр, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг болтол “Фү шин” нэрэмжит хурдны галт тэрэг ашиглалтад орсны 1 жилийн ой тохиож байгаа билээ. Харин өнгөрсөн бүтэн жилийн туршид зорчуулсан зорчигч давхардсан тоогоор 41.30 саяд хүрэв. Ялангуяа өдөр бүрийн суудал дүүргэлт нь 97.6 хувьд хүрдэг байна.

Жилийн туршид “Фү шин” хурдны галт тэрэг нь аюулгүй, тав тухтай, чанартай үйлчилгээгээрээ жуулчдын таашаалд хүрээд байгаа аж.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл