Ши Жиньпин Модитой уулзлаа
2018-04-27 19:11
Хятад улсын дарга Ши Жиньпин 04-р сарын 27-ны үдээс хойш Хятадын төв нутгийн У Хань хотод айлчилж ирсэн Энэтхэгийн ерөнхий сайд Модитой албан бус уулзалт хийлээ.
Хоёр удирдагчийн уулзалт Хү Бей мужийн музейгээс эхэллээ. Энд Хятадын Чүнь Чю-гийн байлдаант улсын үеийн Зен Хоу И-гийн хөгжмийн хүрэл зэмсэг зэрэг улсын эрдэнэ хэмээгдсэн түүхийн дурсгалт зүйлийг хадгалж байдаг.
Хоёр орны удирдагч урт удаан түүхтэй Хятадын соёл иргэншлийг сонирхож, Ялангуяа эртний Жоу улсаас Чүнь Чю-гийн байлдаант улс хүртэлх хөх мөрний эрэг дагуу соёлыг сонирхож, эртний соёл иргэншилт хоёр гүрэн харилцан туршлага солилцож, адил бус соёл иргэншил, энх тайвнаар зэрэгцэн орших болон яриа хэлэлцээ хийх талаар санал солилцлоо. Дараа нь хоёр тал Дүн Хү зочид буудалд хэлэлцээ хийлээ.
Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
