solongonews
Ахмадууд бөгжийг урт хугацаагаар зүүх муу
2018-12-11 17:15
Ахмад настнууд бөгжийг урт хугацаанд зүүхгүй байх нь зөв.

Бөгж нь гоёл чимэглэлийн зүйл төдийгүй дурсгалын зүйл юм. Тиймээс маш олон хүн бөгжийг хэдэн жил, эсвэл хэдэн арван жил хуруунаасаа салгадаггүй. Урт хугацаанд бөгж зүүх нь хуруунд муу байдаг аж.

Унтах үедээ бөгж зүүж болохгүй. Энгийн нөхцөлд хүмүүс өглөө нойроосоо сэрсний дараа үл мэдэг хавагнасан байдаг. Хэрэв орой унтахдаа бөгжөө хуруунаасаа аваагүй бол өглөө хуруу хавантай үед бөгж барьж, цусны эргэлтийг саатуулж, хаван хурж, хурууны өвчин үүсгэж болзошгүй. Бөөр, элэг, зүрхний өвчтэй ахмадууд амархан хавагнадаг болохоор бөгж нь хурууг боодог. Иймээс унтахаасаа өмнө бөгжөө хуруунаасаа авах нь сайн байдаг аж.

Үүнээс гадна бөгжийг удаан хугацаанд хуруунаасаа салгахгүй бол хөлс болон гаднын нөлөөнөөс болж бактери үүсэж, өвчин халдварлаж мэдэх тул ахмад настнууд бөгж зүүхдээ арчиж цэвэрлэж байх хэрэгтэй юм байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mongol.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл