Хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн яамнаас 2022 онд үр тариа тариалах талбай буюу үр тарианы өсөлтөөрөө улсын шилдэг 10-т орсон, буурцаг, рапсын үйлдвэрлэлийн нэмэгдэл нь улсын хэмжээнд эхний 5-д жагсаж, намрын үер, өндөр температур, гантай тэмцэж элбэг ургацыг баталгаажуулахын төлөө тэмцсэн 21 мужийг саяхан сайшаажээ. Үүнд ӨМӨЗО-ыг багтаажээ.
Мэдээллээр 2022 онд ӨМӨЗО-ы үр тарианы тариалалтын талбай 104.277 сая мү хүрч, улсын хэмжээнд тавдугаар байранд оржээ. Үр тарианы гарц 78.01 тэрбум жинд хүрч, өмнөх оныхоос 1.2 тэрбум жин нэмэгдэж, 1.6 хувиар өссөн байна. Энэ өсөлт нь Хятадын хэмжээнд 16.2 хувийг эзэлж, 3-р байранд орсон бол нийт бүтээгдэхүүн 6-р байранд орж, гурван жил дараалан 75 тэрбум жингээс дээш гарцтай байна. Тэдний дунд буурцаг тарих талбай 18.331 сая мү байсан нь өмнөх оныхоос 4.933 сая мү-ээр өссөн үзүүлэлт юм.
