solongonews
Хятад улс S-SAR 01 хиймэл дагуул хөөргөв
2022-10-13 11:22
Хятад улс S-SAR 01 хиймэл дагуул хөөргөв.

   Хятад улс Тай-Юанийн хиймэл дагуул хөөргөх төвөөс Бээжингийн цагаар 2022 оны аравдугаар сарын 13-ны 06:53 цагт S-SAR 01 хиймэл дагуулыг Чанжэн-2 C зөөгч пуужингаар хөөргөсөн бөгөөд товлосон тойрог замдаа амжилттай орлоо.

   Тус хиймэл дагуул 5 метрийн нарийвчлалтай зураг авч чаддаг бөгөөд гол нь онцгой байдлын менежмент болон экологийн орчны үндсэн ажилд мэдээлэл хангана. Үүний зэрэгцээ байгаль, усны нөөц, хөдөө аж ахуй, хөдөө орон нутаг, ой хөвч, хээр тал, газар хөдлөлт зэрэг салбарт үйлчилгээ үзүүлнэ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл