Хятадын “Cansino Bio” компани тус улсын Цэргийн шинжлэх ухааны академийн багтай хамтран бүтээсэн COVID-19-ийн вакцинд Унгар улс яаралтай хэрэглэх зөвшөөрөл олгосон талаар “Cansino Bio” компани мэдээлсэн байна.
Ингэснээр тус вакцин нь Унгар улсад яаралтай хэрэглээнд нэвтрүүлэхийг зөвшөөрсөн Хятадын хоёр дахь вакцин болоод байна.
Бусад улс орны нийлүүлэгчдийн вакцин нийлүүлэлт удаашралтай байгаагаас Европын олон орон Хятад, Орос хоёр улсын вакциныг худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлээд байна.
Унгар улс өмнө нь Хятадын Синофарм компаний вакциныг яаралтай хэрэглэхийг зөвшөөрөөд байсан юм.
Хятадаас Унгар руу экспортолсон COVID-19 вакцины эхний гурван хэсэг нь Унгарын нийслэл Будапешт хотод 02-р сарын 16, 03-р сарын 11, 03-р сарын 17-ны өдрүүдэд тус тус хүрсэн байна. Унгарын Ерөнхийлөгч Адаир, Ерөнхий сайд Орбан нар Будапешт хотод Хятадын вакциныг 02-р сарын 26, 02-р сарын 28-нд тус тус хийсэн байна.
