solongonews
Хойд Македоны Ерөнхий сайд Хятадын вакцин хийлгэлээ
2021-05-07 16:09
Хойд Македоны Ерөнхий сайд ”COVID-19”-ийн Хятадын вакцин хийлгэлээ.

Хойд Македонийн Ерөнхий сайд Заев энэ сарын 06-ны өдөр нийслэлийн Скопье цэнгэлдэх хүрээлэнгийн вакцинжуулалтын төвд Хятадын Гүө Яо эмийн группээс үйлдвэрлэсэн "COVID-19"-ийн вакцины эхний тунг хийлгэжээ. 

Заев вакцин хийлгэснийхээ дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярихдаа "Хятадын Гүө Яо эмийн группийн үйлдвэрлэсэн "COVID-19"-ийн вакциныг хийлгэсний дараа маш таатай мэдрэмж төрсөн. Вакцин нь Хойд Македоны хүн амыг илүү өргөн хүрээнд вакцинжуулахад боломж хангалаа. Энэ нь Хойд Македоны тахлын нөхцөл байдлыг өөрчлөхөд туслах болно. Эдгээр вакцинууд нь аюулгүй, туршилтаар дамжин баталгаажуулсан юм, вакцинжуулалтыг аль болох хурдан хийх тусам цар тахал төдий чинээ хурдан дуусах болно" гэжээ.

Үүний дараа Заев Хойд Македон дахь БНХАУ-ын элчин сайд Жан Зүө нар Скопье хотын Сандански эмнэлэг дэх "COVID-19"-ийн вакцинжуулалтын төвд хүрч, Хятадын вакцинаар вакцинжуулах ажлын байдалтай танилцав.

Заев вакцинжуулалтын ажлын байдалтай танилцах үеэр хэлэхдээ "Хойд Македон улс уг тахалтай тэмцэх чиглэлээр хүчтэй дэмжлэг туслалцаа үзүүлсэн Хятад улсад чин сэтгэлээсээ талархаж байна. Хятадын вакцинууд Хойд Македонд цагтаа ирж, вакцинжуулалтыг өргөн цар хүрээтэй урагштай зохион байгуулахыг ахиулсан байна.  Хятад-CEEC хамтын ажиллагааны хүрээнд, Хойд Македон нь Хятадын өндөр түвшний албан тушаалтнуудтай үргэлж ойр дотно харилцаатай байж, вакцины хамтын ажиллагааг эрчимтэй дэмжсэн юм. Хойд Македон нь Хятад улстай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, цар тахлыг аль болох хурдан ялан давах  хүсэлтэй байна" гэжээ.

Мөн Хятадын вакцин нь Хойд Македонд өргөн цар хүрээтэй вакцинжуулалт хийхэд тусалж байна. Энэ бол хоёр орны найрсаг харилцааны бас нэг жишээ юм бөгөөд Хойд Македон нь Хятадын вакцинд бүрэн итгэж байгааг харуулж байна, Энэ нь Хойд Македоны тахлын эсрэг тэмцлийн ажил дахь Хятадын идэвхтэй дэмжлэг ба хамтдаа амь насыг хамгаалах сайхан хүсэл санааг харуулж байгаа юм. Хятад улс Хойд Македонтай ажил хэрэгч солилцоогоо гүнзгийрүүлж, хамтдаа тахлын эсрэг тэмцэж, эдийн засгийн сэргэлтийг дэмжиж, хоёр улс, хоёр ард түмэнд ашиг тусаа өгч буян үйлдэхэд бэлэн байна гэжээ.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл