solongonews
Залуусын ажил эрхлэх чиг хандлага сайнгүй байна
2017-11-21 16:14
Aрван нэгдүгээр сарын 20-нд Женевт Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага “Дэлхийн залуусын ажил эрхлэх чиг хандлага-2017” хэмээх тайлан гаргаж, өнөөгийн дэлхийн залуусын ажил эрхлэх хандлагад бүх талаар анализ хийсэн байна.

2009 оны банк санхүүгийн хямралын үеийн ажилгүйдлийн нормтой харьцуулбал дэлхийн залууст нүүрлэж буй ажил эрхлэлтийн чиг хандлага зохих хэмжээгээр сайжирсан хэдий ч ажилгүйдэл үргэлжлэх,чанартай ажлын боломж   дутагдаж байгаа нь залуус нэр хүндтэй ажил эрхлэхэд саад болж байна гэж тус   тайланд тэмдэглэжээ.

“Дэлхийн залуусын ажил эрхлэх чиг   хандлага-2017” тайлан зургаан хэсгээс бүрджээ. Их хэмжээний статистик тоо   баримтад судалгаа хийхийн дагуу дэлхийн залуусын ажил эрхлэлтийн байдалд гүнзгий   анализ хийж, залуусын ажил эрхлэх хэтийн төлвийг хэрхэн сайжруулах талаар   бодлого, санаачилга гаргасан байна.

Женевт болсон хэвлэлийн бага хуралд Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Ажил эрхлэлтийн бодлогын газрын дарга, хатагтай   Азита Берар Авар хэлсэн үгэндээ: 2017 онд дэлхийн залуусын ажилгүйдлийн хэмжээ   нийт ажилгүйдлийн 35 хувийг эзэлсэн бөгөөд 2018 онд ч байдал төдий л сайжрахгүй   бололтой гэжээ. Ингээд түүний ярианд анхаарлаа хандуулна уу.

“Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын   таамаглаж буйгаар, 2017 онд дэлхийн ажилгүй залуусын тоо 70.9 саяд хүрч, нийт   залуусын 13.1 хувийг эзлэв. Энэ тоо өнөөгийн байдал 2009 онд санхүүгийн хямрал   гарах үетэй харьцуулбал зохих хэмжээгээр сайжирсныг харуулж байна. Гэхдээ 2018   онд байдал төдий л сайн биш байх бололтой.”

 Тайланд, залуусын ажил эрхлэлтийн   салбарт одоо анхаарал тавих шаардлагатай зарим асуудалд дүгнэлт хийжээ.   Тухайлбал, залуусын ажил эрхлэлтийн хүйсийн ялгаа. Залуу эмэгтэйчүүд хөдөлмөрийн   зах зээлийн эмзэг бүлгийнхэн хэвээр байгаа бөгөөд ажил эрхлэх, боловсрол ба   сургалт дамжаанд хамрагдах талаар эрэгтэйчүүдэд хүрэхгүй байгаа нь илэрхий   байна. Нөгөө талаар, ажилтай хэрнээ ядуу, ажлын орлого бага байгаа асуудал юм. Тэд ажилгүй хүмүүсээс ялгаатай, хэдийгээр цалин хөлс авдаг ч цалин мөнгө нь зүй   зохистой амьдрахад хүрэлцэхгүй байгаа явдал юм. Хатагтай Авар үүнд ихээхэн санаа   зовж буйгаа хэлжээ.

“Залуусын ажил эрхлэлтийн чанар чансаанаас авч үзвэл, 2017 онд шинэ аж үйлдвэрийн орнууд, хөгжиж буй орнуудад бараг 160 сая   залуус буюу өөрөөр хэлбэр залуу ажиллах хүчний 39 хувь нь ядуу амьдралтай байна. Тэд нэгийн зэрэг ажилтай. Тэр ажлынхаа төлөө шаргуу хичээн зүтгэдэг боловч   амьдрал нь дунд зэргийн ядуу буюу туйлын ядуу байдалд байна.”

Тайланд мөн залуусын ажил эрхлэлтийн ирээдүйн чиг хандлагад анхаарал хандуулжээ. Санхүү, худалдаа, эрүүл мэнд зэрэг   ажил эрхлэх салбарт, дэлхийн залуу ажиллах хүчний 3/4 хувь нь албан ёсны бус   эдийн засгийн байгууллага нэгжид ажил эрхэлж байна. Энэ харьцаа нь өнгөрсөн   үеийн хүмүүсээс хол давжээ. Залуус шинэ технологийн нөлөөг харьцангуй амархан   хүлээн авдаг, шинэ технологийг ашиглан ажил, орлого олохдоо давуу талтай. Улам   олон ажил хайгчид, бизнес эрхлэгчид интернетийн салбарт хөл тавьж, ойр зуурын   ажил эрхэлж, нэг төрлийн цоо шинэ, илүү олон талт ажил эрхлэлтийн арга хэлбэрийг   бий болгож байна. Иймэрхүү ажил эрхлэлтийн хэлбэр уян хатан бөгөөд орлогоо   нэмэгдүүлэх боломж нээж байгаа юм. Гэлээ ч гэсэн иймэрхүү ажил эрхлэлтийн арга   хэлбэрийн эрсдэл маш тод, тухайлбал, цалин бага, ажил, орлого баталгаагүй, ажлын хангамж нөхцөл тааруу зэрэг дутагдалтайг тайланд дурджээ.

Боловсрол ба ажил эрхлэлт шууд харилцаа холбоотойг тус тайланд онцолжээ. Хэдий удаан хугацаанд боловсрол   эзэмшсэн бол ажил хайхдаа төдий бага цаг зарцуулдаг. Мөн, орчин үеийн нийгмээс   хүмүүсийн ур чадварт тавьж буй шаардлага арай өөр болжээ. Өндөр ур чадвар, эсвэл   тун бага ур чадварын ажиллах хүчний эрэлт хэрэгцээ тэлж, харин дунд зэргийн ур   чадвартай ажиллах хүчний эрэлт хэрэгцээ багассан байна.

Бодлого боловсруулагчид ажлын арга хэлбэрт бий болгосон шинэ технологийн асар их өөрчлөлтийг сайтар бодолцож,   залуусыг эрин үеийн урсгалтай хөл нийлүүлж алхахыг тус тайланд онцлон уриалж   байна гэж хатагтай Азита Берар Авар хэлжээ.

“Өнөөгийн хөрөнгө оруулалт бодит оршиж буй сорилтуудыг зохицуулахад огт хүрэлцэхгүй байгааг олж харж болно. Иймээс, макро   эдийн засгийн бодлого, бизнес эрхлэлтийн бодлого, хөдөлмөрийн зах зээл, ур   чадвар, боловсрол ба дамжаа сургалт зэрэг олон талаар цаашид улам илүү хүчин   зүтгэл гаргаж, залуусын хөдөлмөрийн зах зээл дэх нөхцөлийг сайжруулах   шаардлагатай байна.”

Энэ багц хүчин чармайлтын гол зорилго бол зөвхөн ажлын боломж бүрдүүлэх төдийгүй, харин залуусын ажил эрхлэх нормыг дээшлүүлэх, тэдний хөдөлмөрийн чанарыг дээшлүүлэх, нэр хүндтэйгээр ажил эрхлэх   боломж олгохын төлөө юм гэдгийг тус тайланд онцолсон байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл