Хятад улсын утга урлагийнхны холбоо, Хятад улсын циркийн нийгэмлэгээс санаачлан зохион байгуулсан “Арван нэг дэх удаагийн Хятад улсын циркийн Алтан Удвал шагналт БНХАУ-ын илбийн уралдаан, БНХАУ-ын хошин шогийн уралдаан”-ыг төгсөх ёслол, мөн үзүүлбэр тоглолт 05-р сарын 05-ны өдрийн үдээс хойш Шэньжэнь хотод боллоо.

Тус удаагийн уралдаанд "Морьтон ба хатгамалчин”,"Лян Шань Пүө болон Жү Интай” зэрэг 28 илбийн тоглолт ба “Цагаач урлагчин”, "Чимэгт тавцан” зэрэг 11 хошин шогийн тоглолт шийдвэрт уралдаанд шалгаран оролцож, "Алтан Удвал” шагналын төлөө өрсөлдөв. Үүний дүнд Өвөр Монголын циркийн нийгэмлэгээс оролцсон "Морьтон ба хатгамалчин” уран бүтээл нь "Алтан Удвал шагнал”-ын илбийн тоглолтын шагналыг амжилттай өрсөлдөн олов! Энэ бол Өвөр Монголын циркийн салбарын хувьд анх удаа Алтан Удвал шагнал хүртэж байгаа явдал болох бөгөөд бүх Өвөр Монголын хувьд ч анх удаа илбийн тоглолтын Алтан Удвал шагналыг хүртэж байгаа явдал болно.
Хятад улсын циркийн "Алтан Удвал шагнал” бол төвийн суртал ухуулах хэлтсийн зөвшөөрлөөр байгуулсан. Хятад улсын утга зохиол урлагийнхны холбоо ба Хятад улсын циркийн нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан улсын хэмжээний утга урлагийн мэргэжлийн шагнал юм. Энэ нь Хятад улсын циркийн салбарын хамгийн дээд шагнал болох бөгөөд улсын дотоодын циркийнхэнд "ускар шагнал” хэмээгдсэн юм.
Энэ удаагийн Хятад улсын циркийн Алтан Удвал шагналын уралдаанд анх удаа илбэ, хошин жүжиг хоёр их урлагийн төрлийг хамтад нь нийлүүлж явагдуулсан юм. Мэдээгээр тус удаагийн Алтан Удвал шагналд Хятад улсын хэмжээнд 85 тоглолт бүртгүүлэн оролцов. Эцэст нь 28 илбийн тоглолт ба 11 хошин шогийн тоглолт шигшээ уралдаанд оролцов. Хурц ширүүн өрсөлдөөний дүнд Өвөр Монголын Урлаг Жүжгийн хүрээлэнгийн циркийн чуулгын "Морьтон ба хатгамалчин” гэх тоглолт том шагнал хүртлээ.
"Морьтон ба хатгамалчин” уран бүтээл нь илбэ, цирк зэрэг урлагийн илрүүлэх хэлбэрээр дамжуулан, Өвөр Монголын үндэстнүүдийн албан тушаалтан ба олон түмний нинжин сэтгэлтэй, ажилсаг хөдөлмөрч, хүн хийгээд байгалийн эе зохицолтой зэрэгцэн орших оюун санааны ахуй байдлыг дэлгэн харуулжээ. Мөн Өвөр Монголын циркийн онцлогийг харуулж, өвөрмөц бүтээлч чанартай циркийн урлагийн хэлээр Өвөр Монголын үлгэрийг хүүрнэв. Мөн Хятад улсын шилдэг уламжлалт соёлыг илбэ, ерөнхийлсөн цирк, үндэстний бүжигтэй уялдуулж, илүү тансаг сайхан тайзны урлагийн хэлбэрийг хайн эрэлхийлсэн байна.
