“Ах аа, тахлын байдал жаахан намдсан ч сэргийлэлтийг яасан ч сулруулж болохгүй. Энэ жилийн үйлдвэрлэл амьдралын талд ямар бэрхшээл байна хэлээрэй” гэж ярих Залайд хошууны Баян-Улаан сумын Нэрт багийн нэгдүгээр нарийн бичгийн дарга Тун Цолмон иргэн Чэнь Шянд хэлэхийн зэрэгцээ тахлаас сэргийлэх болон малын тахлаас сэргийлэх гарын авлагаа өглөө.
Чэнь Шян 2018 онд ядуурлаас ангижирсан өрх. 3.33 га уулын хярын тариаландаа түшин 2 хүүхэд, нас ахисан аав ээжийгээ асран халамжилна. Тариа хураалт муу, өөр орлого байхгүй болохоор ёстой л идэж өмсөхөө аргацааж чадахгүй болов. 2016 онд дансалж бүртгүүлсэн ядуу хүндрэлтэй өрхөөр тогтоож, аж үйлдвэрлэлээр ядуурлыг бууруулах төслийг хэрэгжүүлснээр амьдрал нь өдрөөс өдөрт өөдлөн дээшлэв.
Чэнь Шян хэлэхдээ: - Нам төрийн бодлогын ачаар амьдрал өдрөөс өдөрт сайжирч, хүүхдээ сургуульд суулгах, настан буурлынхаа өвчин эмгэгийг эмнүүлэхэд санаа зовохгүй болсон. Мөн дулаан тоосгон байшинд нүүж, аж үйлдвэрлэлээр дэмжин хонь 40 гаруй боллоо. Өнгөрсөн жил мал аж ахуйн орлого 20 мянга гаруй юаньд хүрсэн. Энэ хавар 30 төл тосож, энэ жилийн орлого өнгөрсөн жилээс сайн байна. Танд талархаж байна хэмээн Тун Цолмонд сэтгэл догдлон ярина.
Аж үйлдвэрлэлээр ядуурлыг бууруулах нь Хянган аймгийн ядуурлыг бууруулах ажлын нэг онцлог болж, аль болох олон өрхийг баяжих замд хөтөлсөн байдаг. Харин Чэнь Шян бол тэдгээрийн доторх нэг юм. Тун Цолмон хэлэхдээ: - Хавар боллоо. Хониныхоо хижгээс сэргийлэх ажлаа яавч орхиж болохгүй. Мэргэжлийн хүн ирвэл мэдэхгүй чадахгүй зүйлсээ сайн асууж байгаарай. Шинжлэх ухаанчаар маллавал ашиг орлого чинь илүү нэмэгдэж амьдрал чинь сайжирна гэж Чэнь Шянд сануулж байлаа.
Түн Цолмон тахлаас сэргийлэх хугацаанд “тахал”-аас сэргийлэх ажил болон ядуурлыг бууруулах ажлыг зэрэг хийжээ. Тахлаас сэргийлэх ухуулга хийхийн дээр Нэрт багийн дансалж бүртгүүлсэн ядуу буурай 108 өрхийн нөхцөл байдлын талаар нарийн сайн ойлголт авч, ядуурлыг бууруулах аж үйлдвэрлэлийн хөгжлийг шалган хаврын тариалангийн бэлтгэл ажил болон мал сүргийн хижгээс сэргийлэх ажилд оршиж байгаа асуудлыг нэг нэгээр судлан шийджээ. Малын ашиг шимийн гаралт, тариалангийн бүтээгдэхүүний борлуулалт, малын тэжээл өвс, ахуйн хэрэгцээний зүйлсийг худалдан авах зэрэг ажлыг хүн нэг бүрд сануулан удирдаж, тахлаас сэргийлэх хугацаанд олон нийтийн үйлдвэрлэл амьдрал саатахгүй байх талыг баталгаажуулж байна.
