solongonews
Дуучин Дэвшилт шинэ цомог гаргаллаа
2017-11-16 12:18
Дуучин Дэвшилт ”Дөрөөн дуун” нэртэй шинэ цомог гаргалаа.

Дуучин Дэвшилт "Дөрөөн дуун" нэртэй шинэ цомог гаргалаа.  Түүний шинэ цомгийн баяр 11 дүгээр сарын 9-нд Шилийнхотод болж, ёслолд МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Х.Лхагвасүрэн, Буриадын дуучин Чингис, Өвөр Монголын дуучин Цэцэгмаа, Жалам хар хамтлаг, Халин зэрэг тавь гаруй уран бүтээлчид оролцов.

90 оны үед Өвөр Монголд дөнгөж хөгжиж буй "Рок" хөгжмийн түүхэнд Дэвшилт зэрэг хошууч болж шинэ эрэлхийлэл, шинэ стил хэв маягийг хүчтэй нэвтрүүлж, 1994-1995 онд "Мөнгөн бороо", "Дөрөөн дуун" гэсэн хоёр кассет гаргаж, "Дөрөөн дуун", "Чамдаа би хайргүй байхын аргагүй", "Малчин аав" зэрэг дуу нь сонсогчдын дунд хит болж, рок хөгжмийн уран бүтээлээрээ байлдан дагуулсаар ирэв. 1998 онд "Хошууч" хамтлагаа байгуулж, монгол рок поп хөгжмийн урлагт өөрийн авьяас билиг, амьдрал, уран бүтээлээ зориулан 20 гаруй жил зүтгэсэн хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч маань ийнхүү уран бүтээлийн шинэ цомгоо олондоо хүргэхэд бэлэн болжээ. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Дэвшилт дуу хөгжмийн шинэ зохиол бичиж, хөгжмийн найруулгын ажлыг гүйцэтгэж байсан бол сүүлийн жилүүдэд гадаад дотоодын хөгжимчдийн хамт уран бүтээлээ хийсээр ирлээ.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл