Эмэгтэйчүүдийн баярын хүлээн авалт болов
2019-03-08 10:12
Эмэгтэйчүүдийн баярын хүлээн авалт болов.
Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэх хүлээн авалт 03-р сарын 07-ны өдрийн үдэш Бээжингийн Ардын Их Хурлын Танхимд болсон байна.
БХАТИХ-ын Байнгын хорооны орлогч дарга, Бүх Хятадын Эмэгтэйчүүдийн холбооны дарга Шэнь Юе-Юе гадаад дотоодын эмэгтэйчүүдэд баярын мэнд дэвшүүлсэн байна.
Тэрээр: - 2018 онд Хятадын эмэгтэйчүүдийн ажил үйлст шинэ ахиц дэвшил гарлаа. Эмэгтэйчүүд тус тусын ажилдаа гавшгайлж, олон салбарын ажилд шинэ амжилт гарган, шинэ дүр төрхөө харуулсан юм гэжээ.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
