
Синьхуа агентлагийн мэдээ: 21-нд Бээжин дэх Хятадын Ардын их хурлын ордонд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Японы Эдийн засгийн байгууллагуудын холбооны тэргүүн Сада Юуки тэргүүтэй Японы эдийн засгийн салбарын төлөөлөгчидтэй уулзаж ярилцав.

Ли Кэчян: Хятад, Японы харилцаа эрүүл, тогтвортой хөгжих нь хоёр талын хамтын ашиг сонирхолд нийцнэ. Энэ онд хоёр орны харилцаа хэвийн болсны 45 жилийн ой тохиож байгаа бөгөөд ирэх онд Хятад, Японы энх тайван, найрамдлын гэрээ байгуулагдсаны 40 жилийн ой болох юм. Хоёр орны харилцааг сайжруулахын зангилаа нь харилцан итгэлцэл, үндэс суурь нь ард иргэдийн дунд байдаг. Итгэлцэл сэвтэж болно, харин дахин сэргээхэд нийгмийн бүх тал уйгагүй хичээх хэрэгтэй байдаг. Хоёр талын харилцаанд бий болсон сайжрах хандлагыг эрхэмлэн бэхжүүлж, хоёр орныи харилцааг зөв чигллээр урагшлуулж, дахин нугалаа гарахаас зайлсхиж, тогтвортой хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.
