solongonews
Ван Ян Хятад, Филиппиний эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалтад оролцов
2017-03-20 15:41
Ван Ян Хятад, Филиппиний эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалтад оролцов

Хятад, Филиппиний эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалт болон жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн худалдаа, хөрөнгө оруулалтын форум 18-нд Манилд болж, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Ян арга хэмжээнд оролцож үг хэлжээ.

Тэрээр: Хятад, Филиппиний дипломат харилцаа тогтоосон 42 жилийн түүхээс бид сайн хөрш, сайн анд, сайн түнш болох нь бидний цорын ганц сонголт болохыг ухаарсан. Харилцан итгэлцэж, хамт хөгжин, ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлж, яриа хэлэлцээний аргаар асуудлыг шийдвэрлэвэл хоёр орны харилцаа зөв замаар эрчтэй хөгжих болно гэжээ.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл