Хятад улсын дэлхийн соёлын өвийн 2020 оны уулзалт болон дэлхийн соёлын өвийн хотуудын хотын дарга нарын форум 11-р сарын 04-ний өдөр Хятадын Жэжян мужийн Ханжөү хотын Лянжү эртний хотын туурьд болсон байна. Уг уулзалтыг Хятадын Соёлын өвийн судалгааны газар,Жэжян мужийн Дурсгалт зүйлсийн товчоо,Ханжөү хотын Засгийн газар хамран зохион байгуулсан байна.
Уулзалт нь “Дэлхийн соёлын өвийг өвлөн уламжлах ба хот суурингийн тогтвортой хөгжил” гэх сэдвийн тойронд зохиож,уулзалтад оролцогсод дэлхийн соёлын өв ба хот суурингийн тогтвортой хөгжлийн тухай туршлага солилцож, дэлхийн соёлын өвийн гуравдугаар ээлжийн тогтмол тайлан,дэлхийн соёлын өв ба археологи,дэлхийн соёлын өвийн хамгаалалтын нөхцөл байдал, Лянжү эртний хотын туурийг хамгаалах ажлын туршлага гэх хэдэн агуулгаар санал бодлоо солилцсон юм.
Мөн Хятад улсын дэлхийн соёлын өвийн 2020 оны жилийн уулзалтаар“ Лянжүгийн тунхаг-Дэлхийн соёлын үнэт өвийг өвлөн уламжлах ба хот суурингийн тогтвортой хөгжил” -ийг нийтэлсэн байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү уулзалтад оролцсон 200 гаруй өвийг хамгаалах менежер, архитектор, археологичид “дэлхийн соёлын өвийг хамгаалах, хотын түүхэн нөхцөл байдлыг үргэлжлүүлэх, экологийн соёл иргэншлийг агуулах, хот суурин газрын тогтвортой хөгжил, нээлттэй харилцааны платформ байгуулах, хуваалцах,сурталчлах талаар санал нэгдсэн байна.
