

Ма Юүхүй, Ян Жиган, Лү Зенянь гурван зураачдын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн 06-р сарын 30-ны өдрөөс 07-р сарын 4-ний өдрийг хүртэл Өвөр Монголын Үзэсгэлэнгийн ордонд болж өндөрлөлөө. Өвөр Монголын Үзэсгэлэнгийн ордноос Нам байгуулагдсаны 98 жилийн ой, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баярт зориулан уг үзэсгэлэнг зохион байгуулсан байна. "Монгол морь"-оор сэдвэлсэн энэхүү үзэсгэлэнд гурван нэрт зураачдын 60 гаруй бүтээлийг үзүүлсэн бөгөөд эдгээр уран бүтээлээр дамжуулан монгол морины шантрашгүй баатарлаг зоригийг харуулахыг зорьсон байна, Өвөр Монголын морины урлагийн судалгааны хүрээлэнгийн судлаач, Өвөр Монголын Уран Зургийн Нийгэмлэгийн гишүүн Ма Юүхүй:
- Өвөр Монголын морины соёл урт удаан түүхтэй, бага наснаасаа морь унаж өссөн болохоор мориндоо аргагүй хайртай. Энэ удаа хоёр уран бүтээлчтэй хамтран үзэсгэлэн зохион байгуулж, монгол морины омголон сүрлэг дүр төрх болон Өвөр Монголын морины соёл түүхийг хүмүүсийн хүртээл болгон толилуулах гэсэн юм гэж ярьлаа.






