solongonews
Ази номхон далайн орны аюулгүй хамтын ажиллагааны стратеги бодлогын цагаан ном
2017-01-12 11:23
Синьхуа агентлагийн 1 дүгээр сарын 11-ний өдрийн мэдээлснээр Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба 11-ний өдөр “ Хятадын Ази номхон далайн орны аюулгүй хамтын ажиллагааны стратеги бодлого”нэртэй цагаан ном гаргалаа.

    

       Энэхүү цагаан ном 16000 гаруй үгтэй, удиртгал болон төгсгөлийн хэсгээс гадна Ази номхон далайн орны аюулгүй хамтын ажиллагааны стратеги бодлогын талаарах Хятадын баримтлал, Ази номхон далайн орны аюулгүй байдлын талаарх Хятад улсын ойлголт, Хятад болон бүс нутгийн бусад гол чухал улс орнуудын хоорондох харилцаа, бүс нутгийн зарим асуудлын талаарх Хятадын зогсолт ба баримтлал, Хятад улс Ази номхон далайн орны гол чухал олон талт тогтолцоонд оролцох, Хятад улс бүс нутгийн уламжлалт бус аюулгүй хамтын ажиллагаанд оролцох зэрэг зургаан хэсгээс бүрдсэн байна.

Энэхүү номд Ази номхон далайн орон дэлхийн тогтолцоонд чухал  стратеги бодлогын орон зай эзэлдэг. Сүүлийн жилүүдэд бүс нутгийн орнууд Ази номхон далайн орныг улам чухалчлан үзэж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байна. Хятад улс бүс нутгийн орнуудтай хамтын хөгжлийг дуртайяа эрэлхийлж, Ази номхон далайн орны тайван тогтвортой эдийн засгийн суурийг тавихад хичээнэ. Хятад улс хамтдаа, ерөнхийлсөн, хамтын ажиллагаа, тогтвортой гэх аюулгүйн үзлийг санаачилж, хамтдаа бүтээн байгуулж, хамтдаа ашиг хүртэн хамтдаа ялах Ази номхон далайн орны аюулгүйн замаар чармайн аялна гэсэн байна. 

Цагаан номд бас Хятад улс болон Америк, Орос, Энэтхэг, Япон зэрэг бүс нутгийн чухал улс орнуудын харилцааны байдлыг танилцуулж, Солонгосын цөмийн зэвсгийн асуудлыг эсрэгүүцэх, мөн Афганистан, сүрдүүлэх үзлийг эсрэгүүцэх, далай тэнгис зэрэг бүс нутгийн холбогдох асуудлын талаар үзэл баримтлалаа тоочиж, мөн гамшгаас аврах, сүрдүүлгийг эсрэгүүцэх, хил дамнасан ялт этгээдэд цохилт өгөх, интернэтийн болон далай тэнгисийн аюулгүй байдал буюу цөөрөхөөс сэргийлэх зэрэг бүс нутгийн уламжлалт бус аюулгүйн хамтын ажиллагаанд Хятад улс хэрхэн оролцож байгаа талаар танилцууллаа.

 

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : http://mongolian.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл