solongonews
“Жаргалант тал нутаг-Монгол морь”-иор сэдэвлэсэн үзэсгэлэн болж байна
2019-08-19 16:39
“Жаргалант тал нутаг-Монгол морь”-иор сэдэвлэв.

“Жаргалант тал нутаг-Монгол морь”-иор сэдэвлэсэн “‘Бүс ба зам” адуун соёлын бараа бүтээгдэхүүн хийгээд морины эдлэл хэрэгсэл, монгол үндэстний хувцас загварын үзэсгэлэн 08-р сарын 18-ны өдөр Хөххотын Жаожюнь музейд нээлтээ хийлээ.

Энэ удаагийн үзэсгэлэн монгол морины гоо сайхны товч түүх, чулуун зэвсгийн дурсамж-хадны сүг зураг дахь монгол морь, эдлэл хэрэгсэл дээрх монгол морь, мал аж ахуйн ба ангийн амьдралд шингэсэн сэтгэлгээ-амьдрал дундах монгол морь,  тал нутгийн яруу алдар-хувцас өмсгөл болон монгол морь, өнө мөнхийн зориг санаа-урлагт амилсан монгол морь, тал нутгийн торгоны зам-хөрш зэргэлдээ улс орны адуу болон холбогдох тоног хэрэглэл, засал чимэглэлийн урлаг зэрэг 7 агуулгаар дэлгэгджээ. Үүгээр дамжуулан “Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамтдаа цогцлоож, “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх” хэтийн төлөв, аугаа зорилтыг дэлгэн харуулах болно.

“Гурван сар гаруйн хугацаа зарцуулж, Монгол Улс, Ляонин мужийн Фүшин хот, Хөлөнбуйр, Алшаа, Шилийнгол зэрэг газар орноор хүрч, ардын үйлдвэрлэл амьдралын дундах морины эдлэл хэрэгсэл, залуу уран бүтээлчдийн мориор сэдэвлэсэн уран зураг, баримал шуумал, гар урлалын бүтээгдэхүүн зэргийг нийт 3000 гаруй хуримтлуулан цуглуулсны нэг хэсгийг л дэлгэсэн байна. Үлдсэн хэсгийг 09-р сарын 25-ны өдрөөс эхлэн дэлгэн үзүүлж, цаашид удаан хугацаагаар дэлгэх юм” хэмээн энэ удаагийн үзэсгэлэнг төлөвлөн гүйцэтгэж байгаа Өвөр Монголын урлагийн дээд сургуулийн Болд багш танилцууллаа. Үзэсгэлэн 08-р сарын 25-ны өдрийг болтол дэлгэгдэнэ.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл