solongonews
”Бэй Дөү” навигацын системийн 30, 31 дэх хиймэл дагуулыг амжилттай хөөргөв
2018-03-30 10:16
Энэ сарын 30-ны өглөө Хятад улс Наньчаны дагуул хөөргөх төвөөс “Чан Жэн-3 Б” зөөгч пуужингаар “Бэй Дөү” навигацын системийн 30, 31 дэх хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө.

    Энэ хоёр хиймэл дагуулын аль аль нь дунд зайн тойрог зам дахь “Бэй Дөү  3” хиймэл дагуулын сүлжээний 7, 8 дахь хиймэл дагуул юм. Шинээр хөөргөсөн хоёр  хиймэл дагуул хөөргөснөөс хойш гурван цагийн дараа тойрог замдаа орж, ажиллаж эхэлсэн бол  өмнө нь хөөргөсөн зургаан дагуултай хамт “Бэйдөү 3” дагуулын бүтэн сүлжээг бүрдүүлэн  ажиллах юм.

Төлөвлөгөөний дагуу “Бэй Дөү” навигацын систем 2018 оны эцсээс “Бүс ба зам” дагуух улс орон, бүс нутагт үйлчилгээ үзүүлж эхлэх болно.  

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл