Галт тэрэгтэй холбоотой эд зүйл цуглуулагч
2019-02-19 11:00
Хятадын төмөр замын Ланжөү салбар компаний Иньчуань хотын галт тэрэгний ажилтан Лю Жонли бол галт тэрэгтэй холбоотой эд зүйл цуглуулагч нэгэн.

Тэрбээр хэдэн арван жилийн хугацаанд олон мянган эд зүйлс цуглуулсан нь хэвлэлийнхний анхааралд өртөх шалтгаан болсон байна. Түүний цуглуулгаас дурдвал, галт тэрэгний тасалбар, дохионы гэрэл, энгэрийн тэмдэг гэх зэргээр хөвөрнө.
Лю Жонлиний цуглуулга өдгөө нийт 5000-д хүрчээ. Эдгээр нь тухайн цаг үеийнхээ бэлгэ тэмдэг болоод зогсохгүй хожим Хятадын төмөр замын хөгжил хийгээд өөрчлөлтийн илэрхийлэл болно гэнэ.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх
