solongonews
Үйлчилгээний импорт, экспортын нийт хэмжээ өсөв
2024-07-09 18:54
Үйлчилгээний импорт, экспортын нийт хэмжээ эхний таван сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 16 хувиар өссөн байна

 Худалдааны яамны нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 1-р сараас 5-р сар хүртэл Хятад улсын үйлчилгээний худалдаа эрчимтэй хөгжиж, үйлчилгээний импорт экспортын нийт хэмжээ 3 тэрбум 219 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 16 хувиар өссөн байна. Үүний дотор экспорт 1 тэрбум 210 сая юань, импорт 1,8024 тэрбум юань болсон бол үйлчилгээний худалдааны алдагдал 582 тэрбум 840 сая юань болсон банйа.

 Мэдлэг шаардсан үйлчилгээний худалдаа өссөөр байна. 1-р сараас 5-р сар хүртэлх хугацаанд мэдлэг шингэсэн үйлчилгээний импорт экспортын хэмжээ 1 тэрбум 189 сая юаньд хүрч, 6 хувиар нэмэгджээ. Үүнд, мэдлэг шингэсэн үйлчилгээний экспорт 675 тэрбум 310 сая юань болж, 2,8 хувиар өсч, оюуны өмчийн нөөц ашигласны төлбөр, хувийн соёл, зугаа цэнгэлийн үйлчилгээ тус тус 17,8 хувь ба 15,5 хувиар өссөн байна. Мэдлэг их шаардсан үйлчилгээний импорт 514 тэрбум 580 сая юаньд хүрч, 10,4 хувиар өсч, хувийн соёл, зугаа цэнгэлийн үйлчилгээ болон бусад арилжааны үйлчилгээ тус тус 49,4 хувь ба 17,2 хувиар  өсөв.

 Аялал жуулчлалын үйлчилгээ эрчимтэй хөгжиж байна. 1-р сараас 5-р сар хүртэл аялал жуулчлалын үйлчилгээний импорт, экспортын хэмжээ 819 тэрбум 720 сая юаньд хүрч, 48.4 хувиар нэмэгдэж, үйлчилгээний худалдааны хамгийн том салбар болжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл