
17 дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Загасан нүд” олон улсын телевизийн наадмын нээлтийн ёслол өнөөдөр буюу 08 дугаар сарын 06-ны өдөр Туняао хотод боллоо.
Энэ удаагийн наадмыг ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Өвөр Монголын Радио Телевиз хороо санаачлан, Өвөр Монголын Монгол Одон Телевиз хариуцан зохион байгуулсан байна.

Энэ удаад “Соёл иргэншилт Ази · Солонго цацарсан TV” хэмээх гол сэдвийн хүрээнд болж, Хятад, Орос, Монгол, Япон зэрэг улс орны хэвлэл мэдээллийн төлөөлөгчид тус наадамд оролцсон байна.
“Загасан нүд” олон улсын телевизийн наадамд ирсэн зочид төлөөлөгчид нь олон улсын бүтээлүүдийг сонирхон, “Хамтын ажиллагаа · Шинэ санаачилга · Хөгжил” гол сэдвийн хүрээнд үзэл бодлоо солилцжээ. Энэхүү арга хэмжээгээр дамжуулан олон улсын телевизийн соёлын солилцоог ахиулах чухал ач холбогдолтой байдаг.
Мөн гаднын хэвлэл мэдээллийнхэнд гайхам сайхан Хятад улс · Үзэсгэлэнт сайхан Өвөр Монголыг таниулан, олон улс орны иргэдийн ойлголцол, харилцааг нэмэгдүүлэх болно.
