solongonews
Энэ жилийн оргил үеийн зуны үр тариа худалдан авалт 130 тэрбум жинд хүрнэ
2022-06-14 18:23
Энэ жилийн ид оргил үеийн зуны үр тариа худалдан авалтын хэмжээ 130 тэрбум жинд (1жин=0.5кг) хүрэх төлөвтэй байна.

Үндэсний үр тариа болон эд материалын нөөцийн товчооноос мэдээлснээр 2022 оны зуны үр тарианы худалдан авах хэмжээ 130 орчим тэрбум жин (1жин=0.5кг) байх төлөвтэй байгаа нь харьцангуй өндөр түвшинд байх төлөвтэй байна.

Үндэсний үр тариа болон эд материалын нөөцийн товчооны холбогдох албаны хүний ​​мэдээлснээр "Одоогийн байдлаар зуны үр тариа худалдан авах бэлтгэл ажил өмнөд орноос хойд нутаг руу шат дараалан хийгдэж байгаа бөгөөд бэлтгэл ажил сайн явагдаж эхлээд байна" гэжээ.

Худалдан авалтын ахицын хувьд Хүбэй, Анхүй, Жянсү зэрэг газрын буудайг зах зээлд гаргаж, Хэнань мужийн Шар мөрний хойд хэсэг, Шаньдун мужийн Шар мөрний хойд хэсэг, Хэбэй муж зэрэг газруудад буудай худалдан авах ажил дөнгөж эхлээд байна. 06-р сарын 09-ний байдлаар, гол үйлдвэрлэгч аймгуудын шинэ буудайн худалдан авалтын хэмжээ 5 сая орчим тонн болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 100 мянган тонноор нэмэгдсэн байна.

Хураан авсан буудайн чанараас харахад шинэ буудайн чанар ерөнхийдөө сайн байж, Аньхүй мужийн буудайн чанар сүүлийн 10 жилд хамгийн сайн, Жянсү мужийн  буудайн дийлэнх нь хоёрдугаар зэрэглэлийн түвшинд хүрчээ.

Шинэ буудай зах зээлд гарснаас хойш боловсруулах, хадгалах, худалдаа эрхэлдэг зэрэг төрөл бүрийн аж ахуйн нэгжүүд худалдан авах хүсэл эрмэлзэлтэй болж, худалдан авалтын зах зээлд идэвхтэй нэвтэрч, зах зээлийн идэвхжил өндөр болсон юм. Хариуцсан хүн хэлэхдээ "Одоогийн байдлаар буудайн худалдан авах үнэ ерөнхийдөө 1.5 юань/0.5кг орчим байж, энэ нь худалдан авах доод үнэ болох 1.15 юань/0.5кг-аас хамаагүй өндөр байна" гэжээ.

Үндэсний үр тариа, тосны мэдээллийн төвийн ахлах шинжээч Ван Шяохүй хэлэхдээ "Энэ жилийн зуны үр тарианы зах зээл нь ургац хураалт хурдан, үйлдвэрлэлийн нөхцөл байдал сайн, зах зээлийн үнэ маш сайн гэсэн гурван онцлогтой" гэжээ.

Нэг. Ургац хураалтын явц хурдан байна. Зуны ургац хураалтын үеэр цаг агаар голчлон нарлаг байна. Одоогийн байдлаар гол тариалангийн бүс нутгуудын буудайн хураалтын явц 70 гаруй хувьтай байгаа бөгөөд долоо хоног орчмын дараа зуны ургац хураалт үндсэндээ дуусаж, хураалтын явц нь хэвийн хэмжээнээс хурдан байгаа нь буудайгаа хурааж, үр тариагаа агуулахад буцааж өгөхөд таатай байна. Хоёр. Үйлдвэрлэлийн нөхцөл байдал сайн байгаа. Янз бүрийн өнцгөөс харахад сайн бодлого, бүх талын хүчин чармайлтын үр дүнд өнгөрсөн жилийн намрын үер өвлийн буудай тариалах талбай, цаг хугацааны хувьд төдийлөн нөлөөлсөнгүй мөртөө энэ жилийн буудайн ургац өмнөх жилээс илт сайн, мөн чанар нь сүүлийн жилүүдэд хамгийн сайн байж сайн ургац хураалтыг шийдсэн. Гурав. Зах зээлийн үнэ маш сайн байна. Энэ жил зуншлага тариалангийн ажил сайн эхэлж, худалдан авалт болон борлуулалтын орлого эрс нэмэгдэв. Одоогийн байдлаар Хятадын хойд хэсэгт буудайн худалдан авах үнэ 3000 юань /1 тонноос 3100 юань/ 1 тонн хооронд байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 600 юань/ 1тонн давсан нь үр тарианы тариаланчдын өндөр ургац, орлого олоход таатай байна. Ван Шяохүй хэлэхдээ "Хятадын буудайн үйлдвэрлэл тасралтгүй нэмэгдэж, нийт эрэлт нийлүүлэлт олон жилийн турш сул хэвээр байна. Буудайн зах зээлийн үнэ олон улсын зах зээлийн нөлөөнд бага байна" гэжээ. Энэ жил улаан буудайн үнэ боломжийн хэмжээнд байна гэж Ван Шяохүй таамаглаж байгаа бөгөөд тариаланчид үр тариагаа тэнцвэртэй, эмх цэгцтэй борлуулж, үр тариагаа сайн хадгалж, сайн үнээр борлуулахыг зөвлөж байна. Үндэсний үр тариа болон эд материалын нөөцийн товчооны холбогдох хүн хэлэхдээ "Дараагийн алхам бол үр тарианы зах зээлийн нөхцөл байдлыг сайтар хянаж, ерөнхий удирдамжийг чангатгаж, зуны үр тарианы худалдан авалтыг жигд ахиулж, үр тарианы зах зээлийн хэвийн ажиллагааг хангах арга хэмжээг чангатгах явдал юм" гэжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://finance.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл