solongonews
Чанжэн №7 Яо-4 зөөгч пуужинг Вэньчанд авчрав
2021-08-17 09:52
Чанжэн №7Яо-4 зөөгч пуужинг Вэньчанд авчрав

   Хятадын Хүн тээвэрлэсэн сансрын төслийн албанаас авсан мэдээллээр Тяньжөү-3 сансрын хөлгийн даалгаврыг гүйцэтгэх Чанжэн №7 Яо-4 зөөгч пуужинг үйлдвэрээс гарахын өмнө бүх нээн хөгжүүлэлтийн ажлыг дуусгаж, 08 дугаар сарын 16-ы өдөр Вэньчан сансрын хөөргөх талбайд аюулгүй авч ирсэн байна.

    Чанжэн №7 Яо-4 зөөгч пуужин болон аль хэдийн урьдчилан хүргэсэн сансрын ачааны хөлөг Тяньжөү-3-ын хамт төлөвлөсөн ёсоор хөөргөх талбайн эцсийн угсралт, туршилтыг хийнэ. Мөн Шэньжөү 13 хүн тээвэрлэсэн сансрын хөлөг, зөөгч пуужинг төлөвлөсөн ёсоор Жююань хөөргөх талбайд нэгэн зэрэг бүх бэлтгэл ажлыг хийж байгаа юм.

Хятадын хүн тээвэрлэсэн сансрын төсөл Сансрын станцын шатанд орсны дараа олон үүрэг даалгавар гүйцэтгэх нь жишиг болжээ. Одоогийн байдлаар хөөргөх хоёр талбайн тоног төхөөрөмжийн нөхцөл байдал сайн байгаа бөгөөд оролцогч системүүд даалгаварт бүрэн бэлтгэж байна.

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл