24-нд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Дэлхийн Банкны захирал Дэвид Малпас, Олон Улсын Валютын Сангийн тэргүүн Кристалина Георгиева, Дэлхийн Худалдааны Байгууллагын ерөнхий захирлын орлогч Алан Волф, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын ерөнхий захирал Гай Райдер, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Ангел Гурриа, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Рэндал Куорлз нарын хамт "1+6" дугуй ширээний 5-р хэлэлцүүлэгт оролцов. Хурал видео хэлбэрээр явагдаж, “Тахлын дараах дэлхийн эдийн засгийн сэргэлт, өсөлт” сэдвийн хүрээнд дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, Хятадын эдийн засгийн төлөв байдал, цар тахлын дараах дэлхийн эдийн засгийн засаглал зэрэг асуудлаар санал бодлоо гүнзгий солилцжээ.
Ли Кэчян онцлохдоо, өрсөлдөө сорилтын өмнө олон улсын хамтын нийгэмлэг эв санаа нэгтэй хамтран ажиллаж, хамтдаа даван туулах ёстой. Хятадын тал "Бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр"-т нэгдсэнийг сайшааж, талуудын хамт зовлон жаргалаа хуваалцан, нээлттэй дэлхийн эдийн засгийг байгуулахад бэлэн байна гэжээ.
Хуралд оролцсон олон улсын эдийн засгийн байгууллагуудын албаны хүмүүс Хятад улсын халдвартай тэмцсэн амжилттай туршлагыг эерэгээр үнэлсэн байна. Талууд тулгамдаж халдвар болон эдийн засгийн давхар сорилтын өмнөд дэлхий нийтээрээ макро эдийн засгийн бодлогын уялдаа холбоог бэхжүүлж, халдварын дараах эрин үед дэлхийн эдийн засгийн сэргэлтийг дэмжихэд гар бие оролцох ёстой хэмээн талууд санал нэгтэй үзжээ. Талууд Хятад улстай болсон харилцаа, хамтын ажиллагааг чухалчлан үзэж, банк санхүү, ажлаар хангах, ядуурлыг бууруулах, өрийг тэглэх зэрэг салбарт цаашид гүнзгий хамтран ажиллаж, олон талт үзлийг хамтдаа дэмжин, дэлхийн хөгжил цэцэглэлтэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.
