solongonews
Сарны тойрог замын анхны холболтыг биелүүлэв
2020-12-07 09:56
05 цаг 42 минутад Чан Э-5 өгсөх аппарат нь тойрог зам ба буцах төхөөрөмжтэй амжилттай холбогджээ.

Хятадын үндэсний сансар судлалын газраас мэдээлснээр, Бээжингийн цагаар 12-р сарын 06-ны өдрийн 05 цаг 42 минутад Чан Э-5 өгсөх аппарат нь тойрог зам ба буцах төхөөрөмжтэй амжилттай холбогдож, дээжийн савыг 06 цаг 12 минутад буцах төхөөрөмж руу саадгүй шилжүүлжээ. Энэ бол Хятад улс анх удаа сарны тойрог замын холболтыг биелүүлж буй явдал юм.

Өгсөх аппарат сарны тойрог замд орсон үеэс эхлэн алс зайн удирдамж, богино зайн автомат удирдлагаар дамжин тойрог зам ба буцах угсралт нь өгсүүр рүү аажмаар ойртож, өгсөгчийг сарвуугаар барьж, холболтыг биелүүлжээ. Ирээдүйд Чан Э-5 тойрог зам ба буцах аппаратын нэгдсэн угсралт өгсөгчөөс салж, тохиромжтой цагт газрын бөмбөрцөг рүү буцна.

Найруулагч: Хань Хуншя
Эх сурвалж : http://pic.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл