23-нд Бээжин хотноо Хятадын Байгаль орчныг хамгаалах яамны албаны хүн хэлэхдээ: Шүн-Аний шинэ бүсийн экологийн бүтээн байгуулалттай холбоотой хоёр том төлөвлөгөөг үндсэнд нь биелүүлж, хүн байгаль хоёр зохицон орших орчин үеийн шинэ ногоон бүс байгуулна гэжээ.
Шүн-Аний шинэ бүсийн хөгжлийн төлөвлөгөөнд экологийн орчинг хамгаалх явдал бол нэг чухал тал бөгөөд хөх ногоон солбицсон, гэрэл гэгээтэй экологийн хот байгуулах юм байна. Саяхан, Хятадын Байгаль орчныг хамгаалах яам, Хэбэй мужийн захиргаатай стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, Шүн-Аний шинэ бүсийн байгаль орчны төлөвлөгөөг эхлүүлсэн байна.
Байгаль орчныг хамгаалах яамны Төлөвлөгөө санхүүгийн газрын албаны хүн Юү Яньшиний танилцуулснаас үзвэл, энэ жил гарснаас хойш Байгаль орчныг хамгаалах яам чухал төлөвлөгөө боловсруулж, "Манлайлагчийн хөтлөн дагуулах" үүргийг эрчимжүүлжээ. Шүн-Аний шинэ бүсийн экологийн орчныг хамгаалах төлөвлөгөө зэрэг дөрвөн төрлийн ажил өрнүүлж, оршин суухад таатай, ногоон Шүн-Анийг бүтээн байгуулахыг дэмжиж, Шүн-Аний шинэ бүсийн экологийн орчныг хамгаалах ажлыг бүх талаар ахиулж байгаа юм байна.
Юу Яньшинь хэлэхдээ: Төвлөрсөн төсвөөс бохир ус цэвэрлэх ажилд зориулан 500 сая юань санхүүжилт хийж, Шүн-Аний шинэ бүсийн орчныг цэгцлэн засах ажлыг дэмжив. Байгаль орчныг хамгаалах яам юуны өмнө Шүн-Аний хөрсний бохирдлыг шалган судлах ажил өрнүүлж, шинэ бүсийн эмнэлэг, сургууль байгуулах газрын хөрсний бохирдлын байдлыг шалгалаа. Одоо Шүн-Аний шинэ бүсийн экологийн орчныг хамгаалах ажилтай холбоотой хоёр том төлөвлөгөө хэрэгжүүлж байна гэжээ.
Нэгд, Хэбэй мужийн Байгаль орчны танхим манай байгаль орчны тохижилтын газарт Шүн-Ань бүсийн байгаль орчны тохижилт хийж өгөхийг даалгасан юм. Хоёрт, Хэбэй мужийн Хөгжил өөрчлөлтийн хороо, ШУА-ийн Экологийн хүрээлэн удирдаж, манай байгууллага оролцон Бай Яндянь нуурын экологийн орчныг засаж, хамгаалах төлөвлөгөө гаргасан юм. Дараагийн шатанд бид Хэбэй муж болон тохижилтын байгууллагатай хамтран, хоёр төлөвлөгөөний удирдлагыг чангатгаж, эн тэргүүнд экологийн улаан шугам татаж, экологийн хяналтыг чангатгаж, Бай Яндянь зэрэг экологийн чухал бүсийн экологийг сайтар хамгаалж, нэг улаан шугамаар экологийн чухал орон зай гарган, түүгээр шинэ бүсийг экологийн хот болгон бүтээн байгуулах суурь болгоно гэжээ.
Тохижилтын ахлах мэргэжилтэн, Хятадын Байгаль орчны төлөвлөлтийн хүрээлэнгийн захирал Ван Жиньнань хэлэхдээ: Ерөнхий төлөвлөгөөг үндсэнд нь боловсруулж дуусгасан, одоо мэргэжилтний үнэлгээг хүлээж байна гэжээ.
Шүн-Ань шинэ бүсийн экологи хамгаалах төлөвлөгөөг дэлхийн тэргүүлэхүйц, олон улсын стандартаар, Хятадын онцлогтой байгуулах шаардлагаар боловсруулсан юм. Дэлхийн нэг номерын, ногоон, оршин амьдрахад таатай шинэ хот байгуулах зорилт тавьж, экологийг тэргүүн байранд тавьж, ногоон хөгжлөөр үндсэн зарчим болгосон. Бай Яньдяний экологийн хамгаалалтаар суурь болгож, шинэ бүсийн байрлалыг шилдэгжүүлж, шинэ дүүргийн байгаль орчны чанарыг сайжруулахаар Бай Яндянь нуур, улмаар Бээжин- Тяньжинь-Хэбэйн байгаль орчны чанарыг сайжруулах болно. Шинэ бүсийн бүтээн байгуулалт нь ногоон хөгжлийн, ухаалаг, оршин амьдрахад таатай, дэлхийд нэртэй, өрсөлдөх хүчтэй, хүн байгаль зохицон зэрэгцэн оршсон орчин үеийн бүс байгуулна гэжээ.
Хэрэг дээрээ зөвхөн Шүн-Аний шинэ бүс төдийгүй, Хятадын засгийн газар сүүлийн жилүүдэд экологийн салбарын хөрөнгө оруулалт нэмэгдүүлсээр байна.
Юу Яньшинь: Төвлөрсөн төсвийн байгаль орчны хамгаалах талын санхүүжилт байнга нэмэгдэж байна. "XII таван жилийн төлөвлөгөөний хугацаанд" энэ талын нийт хөрөнгө оруулалт 4 их наяд 170 тэрбум юаньд хүрч," XI таван жилийн төлөвлөгөө"-ний үеэс 92.8 хувиар нэмэгдэж, жил тутмын өсөлтийн хэмжээ нь 10 орчим хувьд хүрсэн байна.
Экологийн орчныг сайжруулж, үзэсгэлэнт сайхан Хятад орныг бүтээн байгуулахын төлөө хойшид том том аж ахуйн нэгжүүдийн бохирдлыг засах талын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, нийгмийн хөрөнгө мөнгийг татан оруулах болно гэжээ.
Өнөө цагт хүмүүс хотын утаа, гол мөрний бохирдлын асуудал, ундааны усны эх үүсвэр, хөдөө тосгоны орчин ахуйн асуудалд анхаарал тавьж байна. Эдгээр нь байгаль орчныг хамгаалах ажлын доголдолтой тал учраас дараачийн шатанд энэ талын үйл ажиллааг эрчимжүүлэх хэрэгтэй байна. Гол бүс нутгийн байдлаас үзвэл, Бээжин-Тяньжин-Хэбэй, Хөх мөрний бэлчир, Жүжянь мөрний бэлчир, Хөх мөрний эдийн засгийн бүс, Өмнөдийн усыг умард руу татах шугам, улсын хэмжээний ядуу бүс нутаг, экологийн эмзэг бүсэд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ гэжээ.
