
Хятад-Мьянмар (Чүнчин-Линьсан-Мьянмар) олон улсын төмөр замын галт тэрэг 05-р сарын 23-нд Чунчин хотын Гуоюанган хотын Юзүй өртөөнөөс хөдөлснөөр Хятад-Мьянмарын шинэ зам шугам(Чүнчин-Линь сан-Мьянмар) албан ёсоор нээгдлээ.
Галт тэрэг нь механик тоног төхөөрөмж, электрон эд анги, автомашин, мотоциклийн эд зэрэг барааг багтаасан 60 TEU ачаа тээвэрлэсэн бөгөөд Юньнань дахь Линсан боомтоор дамжин хилийн дээс гарч, 15 хоногийн дараа Мьянмарын Мандалайд хүрэх юм. Хятад-Мьянмарын шинэ зам шугамд түшиглэн Чунчин болон түүний ойр орчмын бүс нутгаас бараа бүтээгдэхүүн экспортлох нь Мьянмарын далайн боомтоор Европ, Африк, Ойрхи Дорнод, Өмнөд Азийн орнуудтай холбогдох боломжтой бөгөөд тээвэрлэлтийн зай, тээвэрлэлтийн хугацааг их богиносгосон байна. Тооцоолсноор, Чунцин, Мьянмарын хоорондох ложистикийн хугацааг уламжлалт маршруттай харьцуулахад 20 хоног хэмнэж, ложистикийн зардлыг 20%-иар бууруулах боломжтой юм байна.
