solongonews
Итгэл, сэтгэлээр холбоотой “Соёлын гүүр”
2016-02-15 16:34
Хятад, Монголын стратегийн түншлэлийн харилцаа өдөр ирэх тусам бэхжин сайжрахын зэрэгцээ Өвөр Монгол, Монгол Улс хоорондын салбаруудын хамтын ажиллагаа өргөжин тэлсээр байна. Тэр дундаа хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа эрчимжихийн хэрээр хоёр орны иргэд хоорондын итгэлцэл нөхөрлөл улам ойртон зузаарсаар. Түүнчлэн өндөр түвшинд өргөн цар хүрээтэй хамтран ажиллах боломжууд бүрдүүлж, Хятад, Монгол хоёр улс найрсаг харилцааны гүнзгий хөгжлөө идэвхтэй дэмжиж байна.

Хөрш зэргэлдээх оронтойгоо соёлоор харилцана

Өвөр Монгол, Монгол Улс хоорондын харилцан итгэлцэл, харилцааг улам нэмэгдүүлэхийн тулд Өвөр Монгол орон өөрийн соёлоо гадагш таниулах, гаргах стратегийг идэвхтэй дэмжиж, тал нутгийн соёлын гайхамшигт онцлогоо Монгол Улсад таниулж байгаа юм.

2015 оны 8 дугаар сарын 26-9 дүгээр сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсын Хөвсгөл, Булган аймгуудад Монгол Улс, Өвөр Монголын соёлын цуврал арга хэмжээнүүд зохион явуулсан.  Тус ажлын хүрээнд уран сайхны тоглолт, “Өнөөдрийн Өвөр Монгол” гэрэл зургийн үзэсгэлэн зэрэг баялаг агуулгатай үйл ажиллагаанууд зохиогдож, тухайн нутгийн иргэдэд Өвөр Монголоо гүн гүнзгий таниулах нэгэн алхам боллоо. Монголын тал ч гэсэн Өвөр Монголын тухай улам тод томруун ойлголттой болсон юм.

2015 оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 4-ний өдрүүдэд “Энх мэндийн хадаг” зэрэг шинэ онд зориулсан цуврал арга хэмжээнүүд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохиогдсон. Арга хэмжээний хүрээнд анхдугаар удаагийн Хятад-Монголын орчуулгын зөвлөлийн хурал, мөн Хятад-Монголын орчуулагчдын холбоо байгуулагдсаны их хурал, “Энх мэндийн хадаг” нэртэй Хятад-Монголын залуу дуучдын тоглолт зэрэг үйл ажиллагаанууд зохиогдлоо. Үүгээрээ Хятадын уламжлалт соёл урлаг монголчуудын сонирхлыг ихээхэн татсан юм.

2014 оны хувьд Хятад-Монголын дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Хятад-Монголын найрсаг хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан 20 жилийн ой, Хятад-Монголын найрсаг харилцааны жил байлаа. Түүнчлэн 2014 оны 11 дүгээр сарын 18-наас 23-ны өдрүүдэд Хятад-Монгол-Оросын хадан зургийн үзэсгэлэнг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулж, гурван улсын 49 нэрт зураачдын 100 гаруй бүтээлийг дэлгэн үзүүлсэн. Монголын Урчуудын Эвлэлийн хорооны дарга Б.Төмөрбаатар:

- Энэ удаагийн үзэсгэлэнгээр дамжин талууд соёлын тал дээр санал нийлж, Хятад-Монголын соёл урлагийн харилцаа, хамтын ажиллагааг дэмжин, уламжлалт нөхөрлөлөө бэхжүүлж, хамтдаа хөгжин мандахад идэвхтэй ач холбогдол, нөлөө гаргасан гэж хэлэв.

Мөн оны 8 дугаар сарын 19-ний өдөр нь Улаанбаатар хотод зохион байгуулсан Хятад-Монголын уран бүтээлчдийн мориор сэдэвлэсэн уран зургийн үзэсгэлэн хоёр орны иргэдийн нөхөрлөлийг улам зузааруулсан.

Монгол эм, эмнэлгийн соёл бол урт удаан жилийн түүхтэй, тал нутгийн соёлын томоохон илрэл юм. Тэгвэл Монгол эм, эмнэлгийн чуулган жил бүр “Улаанбаатар-Хятадын Өвөр Монголын соёлын өдөрлөг” нэртэй үйл ажиллагааны нэгэн төрөл болдог ба Өвөр Монголын уламжлалт монгол эмнэлгийн соёл, эмнэлгийн технологио Монгол Улсад сурталчилдаг. 2012 оноос хойш Өвөр Монголын зуу гаруй эмч, мэргэжилтэн Монгол Улсад очиж эмчилгээ оношилгоо, эмнэлгийн солилцоо хийсэн.

Хөршүүдийн соёлыг улсдаа урина

Өвөр Монгол орныг сонирхсон Монгол Улсын зочид ч Өвөр Монголд ирж, тал нутгийн өөрчлөлт, соёлтой нь танилцан, хамтын ажиллагааны хөгжлийн тухай санал бодлоо солилцдог.

2015 оны 10 дугаар сарын 23-наас 27-ны өдрүүдэд “Талын зам болон Торгоны замыг холбож, хамтын ажиллагааны коридорыг хөгжүүлье” уриан дор “Хятад-Монголын анхдугаар экспо” Хөххотод болсон. Энэ нь сүүлийн жилүүдэд дэх Хятад-Монголын хамтран зохион байгуулсан хамгийн өргөн цар хүрээтэй, хамгийн өндөр стандартад нийцсэн харилцаа, хамтын ажиллагааны арга хэмжээний нэг байв. Экспо нь дөрвөн том хэсгээс бүрдсэн, нийт 32 төрлийн үйл ажиллагаа зохион байгуулсан байна. Үүнд, 10 дугаар сарын 22-ны өдрийн орой Хятад-Монголын соёлын солилцооны долоо хоногийн үйл ажиллагаа нээлтээ хийж, нээлтийн концерт, олон улсын монгол бүжгийн тэмцээн, Хятад-Монголын дууны концерт болон Хятад-Монголын тосон зургийн бүтээлийн үзэсгэлэн, Хятад-Монголын залуучуудын хөл бөмбөгийн тэмцээн зэрэг соёлын үйл ажиллагаанууд зохиогдсон.

2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр. “Бүх талаар харилцан холбогдож, хамтын хөгжлийг ахиулъя” сэдэвт Хятад-Монголын хэвлэл мэдээллийн УI форум Алшаа аймагт зохиогдов. Хятадын Суртал ухуулах хэлтсийн орлогч дарга буюу Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны орлогч дарга Цүй Юйн тус форумд оролцож үг хэлсэн юм. Тэрээр:

- Хятад-Монгол хоёр улсын хэвлэл мэдээллийнхэн “Дэд бүтцээр холбогдох”-ын гүн гүнзгий ач холбогдлыг тодорхой тайлбарлаж, “Дэд бүтцээр холбогдох”-ын бодит жишээг дурдсан. Улмаар “Дэд бүтцээр холбогдох” хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг сайжруулан “Дэд бүтцээр холбогдох” иргэдийн харилцааг бэхжүүлж, Хятад-Монголын харилцаа холбооны гүүр байгуулан, хамтдаа хөгжих түүхэн шинэ хуудсыг бичиглэхийг хүссэн юм.

Хүүхэд багачуудын хоорондын итгэл, сэтгэл гэдэг гүн гүнзгий байдаг. Өвөр Монгол, Монгол Улс хоорондын харилцааг улам бэхжүүлэхийн тулд 2015 оны 7 дугаар сард Өвөр Монголын Өөртөө Засах орны Гадаадтай соёлоор харилцах нийгэмлэгээс Монголын хүүхдийн ордны зуу гаруй багш, сурагчдыг Өвөр Монголд урьж, долоо хоногийн хугацаатай зуслан дахь үйл ажиллагаа өрнүүлсэн байна. Үүгээр дамжин хоёр орны багш, сурагчдын харилцааг улам бэхжүүлж, өсвөр насны хүүхдүүдийн нөхөрлөлийг улам гүнзгийрүүлсэн.

Урлаг соёл, дуу хөгжимд хил хязгаар гэж үгүй. Өвөр Монгол, Монгол Улс бол соёл урлагаараа онцлогтой. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын маш олон алдарт дуучид Өвөр Монголын Хөххотод ирж бие даасан тоглолт, үдэшлэгээ хийх болсон. 2013 оны байдлаар "Зууны сонгодог" гэгдэх Монгол Улсын олон оддын том хэмжээний тоглолтууд Хөххотод зохиогдож, Монгол Улсын нэр хүндтэй дуучид, хамтлагууд ая дуугаараа Хөххотыг доргиулсан юм. Тухайлбал, Нүүдэл, Гурван охин, Хурд хамтлаг зэрэг нэр нөлөөтэй хамтлагууд оролцсон. 2015 онд Хурд хамтлаг, МУСТА, дуучин С.Сэрчмаа нар Хөххот, Ордос зэрэг газруудад өөрийн бие даасан тоглолтоо хийсэн ба эдгээр нь хоёр орны соёл урлагийн харилцаа холбоог улам нягтруулсан ажил болсон юм.

Соёлоор хөгжсөн сайн түнш болно

Өвөр Монгол, Монгол Улс бол уул усаараа холбоотой, хэл яриа ижилхэн, зан заншил нь төстэй зэрэг олон онцлог бүхий соёлын солилцоо, хамтын ажиллагаа явуулахад маш олон давуу талтай.

2015 оны 6 дугаар сарын 26-ны үдэш. 12 дугаар удаагийн Хятадын Өвөр Монголын тал нутгийн соёлын наадамд оролцсон Шилдэг жүжгийн тоглолтоор Хятад-Монгол-Орос гурван улсын уран бүтээлчид хамтдаа найруулан бүтээсэн “Миний биелгээ нэг нас” бүжгэн жүжиг үзэгч олны таашаалд хүрч, өндөр үнэлгээ хүртсэн. Монгол Улсаас хүрэлцэн ирсэн зочин Ч.Мөнхжаргал хэлэхдээ:

- Энэ бүжгэн жүжиг бол гурван улсын өөр өөрийн гэсэн онцлогтой биелгээ бүжгийн хэлбэрийг нэгтгэсэн. Үүгээрээ биелгээний гоё сайхныг харуулснаар барахгүй гурван улс хоорондын харилцааг бэхжүүлсэн гэж ярьсан юм.

Хятад-Монгол хоорондын соёлын хамтын ажиллагааны суурь олон жилийн зузаан түүхтэй. 2014 оны 10 дугаар сард “Тал нутгийн нүүдэлчин үндэстэн-Торгоны зам” сэдэвт Хятад-Монголын хамтарсан Археологийн 10 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал Улаанбаатар хотод зохиогдов. Энэ нь Хятад-Монголын хамтарсан археологийн судалгааны төсөл хэрэгжиж эхэлсний 10 жилийн хугацаан дахь анх удаагийн дүгнэлтийн том хурал байв. Тус удаагийн Хятад-Монголын хамтарсан археологийн судлал нь мөн Хятадын анх удаагийн хилийн гаднах археологийн төсөл юм.

2014 оны 9 дүгээр сард Өвөр Монголын Өдрийн сонины хорооны Солонго мэдээллийн төвийн Монгол Улс дахь Төлөөлөгчийн газар Улаанбаатар хотноо албан ёсоор байгуулагдсан. Мөн оны 11 дүгээр сард Өвөр Монголын Өдрийн сонин болон “Монгол Улсын Бизнесийн мэдээ  сонин” хамтран кирил бичгээр долоо хоног тутмын “Солонго сонин” эрхлэн гаргаж, Улаанбаатар хотод албан ёсоор хэвлэн түгээсэн. Энэ нь Солонго сэтгүүл, Солонго цахим хуудаснаас гадна бас нэгэн гадаад сурталчилгааны тавцан болсон юм. Улмаар энэ нь Хятад-Монгол хоёр орны соёл урлагийн харилцаа, хамтын ажиллагаанд холбогч гүүрийн үүрэгтэй.

2010 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр. Хятад-Монголын киноны уран бүтээлчид хамтдаа кино зураг авалт хийсэн. Хятадын Монгол сэдэвт бүтээл болох “Цэцэнханруу” киноны нээлт Монгол Улсын Улаанбаатар хотод болж, Монголын үзэгчидтэй золголоо. Сүүлийн жилүүдэд Монгол Улс, Өвөр Монголын кино уран бүтээлчдийн хамтын ажиллагаа өргөжин тэлж, “Чингис хаан”, “Чонон сүлд” зэрэг олон сайхан бүтээлүүд туурвисан.

Соёл бол улс орон хоорондын харилцан бие биеэ ойлголцох хамгийн сайхан арга хэлбэр. Өвөр Монголын соёлын хүчирхэг орны бүтээн байгуулалтын дагуу Өвөр Монгол, Монгол Улсын харилцаа холбоо өдөр ирэх тусам өргөжин гүнзгийрч, хоёр орны соёлын солилцооны нэгдсэн хамтын ажиллагааны хөгжил цаашид улам эрчимжих нь дамжиггүй. 

Зохиогч: Лю Чүнь
Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл