solongonews
“Урт үсний наадам” болов
2016-04-11 15:52
Хэдэн мянган жуулчдын анхаарлыг татсан байна.

Хятад улсын Гуанши мужийн Гүй Линь хотын Лүн Шэн үндэстний цөөнхийн өөртөө засах шаяний Яао үндэстний тосгон 4 дүгээр сарын 9-ний өдөр анх удаа “Урт үсний наадам” зохион байгуулав. Наадмын үер Яао үндэстний охид үндэстнийхээ хувцсаар гоёж, дуу бүжгийн тоглолтоороо олон жуулчдын анхаарлыг татсан байна.

Уг Яао үндэстний тосгон 300 гаруй хүн амтайгаас 80 гаруй эмэгтэй урт үстэй бөгөөд хамгийн богино нь 1.4 метр урт бол хамгийн урт нь 2.3 метр хүрсэн байдаг аж. 

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл