solongonews
Хятадын Тэнгисийн цэргийн флот 70 нас хүрлээ
2019-04-20 21:49
Хятадын Тэнгисийн цэргийн флот 70 нас хүрлээ

БНХАУ-ын ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн флот байгуулагдсаны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг тохиолдуулан тус улс олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд Олон улсын тэнгисийн цэргийн флотын үйл ажиллагааны хэвлэл мэдээллийн төв энэ сарын 17-нд албан ёсоор нээлтээ хийжээ.

Чиндао хотын Хуанхай зочид буудалд байрлах энэхүү хэвлэл мэдээллийн төв нь хэвлэлийн хурал болон мэдээлэл бэлтгэх гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Мөн энэ үеэр мэдээлэл бэлтгэх сэтгүүлчдэд зориулан үйл ажиллагаа явуулах зорилготой юм.
Түүнчлэн Хятадын ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн флот байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан Чиндао хотын гол гудамж талбай, байшин барилга өнгө засан, баярын уур амьсгалыг бий болгожээ. 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : CCTV
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл