Гүзээлзгэний сэтгэл татам өнгө, гэнэн тансаг амтад хүүхэд хөгшидгүй дуртай байдаг. Тиймээс эл жимс олон зууны турш жимсний ертөнцөд гол байр суурийг эзэлсээр ирсэн билээ.
Европ, Ази, Америк тивд 30-аас багагүй гүзээлгэний төрөл тархсан байдаг. Гүзээлзгэнэ дээрх жижигхэн хар дуслыг үр, их биеийг нь жимс нь гэсэн буруу ойлголттой байдаг. Товчдоо бол тэдгээр жижиг хар дуслууд нь гүзээлзгэний жинхэнэ жимс нь юм.
Гүзээлзгэнэ худалдаанд гарах улирал болох үеэр хүмүүс том хэмжээтэй гүзээлзгэнийг хараад дотор нь ус шахсан, хүнсний аюулгүй байдлыг хангаагүй гэж үздэг. Том жижиг ширхэгтэй байдаг нь жимсний төрөл зүйлтэй нь холбоотой. Ихэнх гүзээлзгэнийг Европ буюу Японд хүлэмжинд тарьдаг. Зарим гүзээлзгэнэ том хэмжээтэй байдаг нь үүлдэр сайжруулсны үр бүтээл билээ. Гүзээлзгэнэ цэцэглэхээс жимслэх хүртэлх хугацаа нь хэр урт байна, төдий чинээ том байдаг. Өдрийн температур бага байх нь ч гүзээлзгэнэ том болоход ашигтай тусдаг.
Гүзээлзгэнэ нь маш их амин дэмтэй, 100 г тутамдаа 97 хувь нь идэж болдог. Усны хэмжээ 97.1 г. Энерги нь 32 мянган к, уураг 1 г, өөх 0.2 г, нүүрс ус 7.1 г, фибрин 1.1 г. Гүзээлзгэнэ нь сахарын хэмжээ бага хүнсний бүтээгдэхүүнд ордог учраас сахарын өвчинтэй хүн тохируулан хэрэглэж болно. Бас кали өндөр натри багатай тул даралт ихтэй, бөөрний хавантай хүн хэрэглэж болно.
Зах зээл дэх төрөл бүрийн хэлбэр дүрс, үнэр амт өөр өөр гүзээлзгэнээс хэрхэн зөв сонголт хийх вэ? Сайн гүзээлзгэнэ хэлбэр дүрс нь гоё, гэгээлэг, өнгө гүн, хуруугаараа дарахад үл мэдэг ором үлддэг ба үнэр анхилам, хүчтэй мөртөө чихэрлэг амттай, мөн усархаг байдаг. Гүзээлзгэнэ их "эрх танхи". Хадгалж байх хугацаандаа ус хүргэж болохгүй, хэрвээ угааж цэвэрлэсэн хойно хадгалбал хадгалах хугацаа богино болдог. Худалдаж авсан гүзээлзгэнээ угаахад бас технологи шаарддаг.
1. Угаахдаа ишийг нь авч болохгүй, гадарга дээр нь үлдсэн химийн бодис дотор нь орохоос болгоомжлох хэрэгтэй.
2. Урсгал усанд угаана. Цэвэр усанд хийж тавихгүй байх, химийн бодис усанд уусаж ахиад жимсэнд шингэхээс болгоомжлох хэрэгтэй.
3. Гүзээлзгэнээ угаасан хойно будаа угаасан усанд хийж 5 минут орчим байлгана. Будаа угаасан ус шүлтлэг байдаг учраас гүзээлзгэний гадаргын химийн бодисыг цэвэрлэж, давслаг ус нь бактерийн осмотик даралтыг өөрчилж бактери устгадаг.
Гүзээлзгэнэ нь амин дэм ихтэй, амтлаг байдаг хэдий ч хэрэглэх хэмжээндээ анхаарал тавихын зэрэгцээ бусад жимстэй хамт хэрэглэхдээ ч анхаарч шим тэжээлийн тэнцвэрт байдлыг бодолцох хэрэгтэй.
