solongonews
Сайн дурынхан Үханий тахлын эсрэг тэмцэлд хүч сорьж байна
2020-03-07 19:55
Сайн дурынхан Үханий тахлын эсрэг тэмцэлд хүч сорьж байна.

"COVID-19"-ийн халдвар гарснаас хойш гэрээсээ гарахгүй, гэртээ тусгаарлах бол олонх хүмүүсийн арга хэлбэр болж байсан боловч нэг бүлэг хүмүүс амны хаалт, бээлий зүүж, гэр хороолол болон эмнэлгээр явж байна. Тэд эмч сувилагч биш, цагдаа биш, гэр хорооллын ажилтан биш, тэдэнд нийтийн нэр бий. Тэд бол "Сайн дурынхан" юм. Тэд маш олон хүнд амар амгалан, халуун дулаан хүргэж, энгийн хүмүүсийн үхлийн аюулаас айхгүй байгаа агуу ихийг харуулсан байна.

Үханий Лэй Шэнь Шань эмнэлгийн төслийн барилгын ажлын хугацаанд мэргэжлийн ажилчин Сайн дурынхны нэг болсон Вэй Фэн, Вэй Чао ах дүү хоёр экскаватор тайгаа барилгын ажилд оролцсон юм. Ах дүү хоёр өдөр шөнөгүй ээлжлэн ажиллаж, нэг ч өдөр амарсангүй. Вэй Фэн, Вэй Чао мэтийн тоогүй олон сайн дурынхан Лэй Шэнь Шань, Хүө Шэнь Шань эмнэлгийг бүтээн байгуулах ажилд оролцсоны улмаас маш богино хугацаанд барьж дуусган, ашиглалтад оруулж, маш олон өвчтөний амийг аварч чадсан юм.

Үхань хотод хүл хорио тогтоосны дараа, олон нийтийн зам харилцаа, метро бүгд зогссон юм. Үүнд 1500 гаруй интернет сүлжээний дуудлагын авто машины жолооч нар сайн дурын авто машины баг зохион байгуулжээ. Хорь гарч байгаа Чэнь Линюй түүний нэг гишүүн болох юм. Тэрээр өдөр бүр эмч сувилагч нарын тусан хүргэн өгч, хамгаалалтын хувцсаа хэмнэхийн тулд замдаа ус уухгүй, хоол идэхгүй байлаа. Нягт битүүлсэн хамгаалалтын хувцас өмссөний улмаар өдөр болгон хөлсөндөө тэвдсэн байдаг ажээ.

Шуурхай шууданч Юан Юн авто машин барьж, эмч, сувилагчдыг тусан, хүргэж өгөх, дараа нь амьдралын чухал хэрэгцээтэй бүтээгдэхүүн худалдан авах, мөн хоол ундыг зохицуулах гээд хамт олонтой өдөр бүр Үхань хотын их бага гудамжаар явж, “Тахлын эсрэг тэмцэл”-д бүх хүчээ зориулж байна. Тэрээр гэрийн хүмүүст аюул учруулахгүйн тулд авто машины гараашид хонж амарч байлаа.

Сайн дурын ажилтан Ян Же бол эм эмнэлгийн бараа бүтээгдэхүүнийг тусгай тээвэрлэж, хүрэн өгч байдаг ажээ. Тэрээр хоёр өдөр, нэг шөнийг зарцуулж, авто машинаар бүх бараа бүтээгдэхүүнийг 8 удаа явж байж, тогтсон газарт нь хүргэж өгсөн юм. Тэрээр амьсгалын аппарат, бактери устгах роботыг нэг шөнийг дотор угсран дуусаж, өөр бас 15 амьсгалын аппаратыг угсарсан байжээ.

Мянга мянган сайн дурынхан өөрийн бодит үйл ажиллагаагаараа хувь нэмэр, хайр, туслалцаа үзүүлж байсаар байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл