solongonews
Роботын технологийн олон улсын бага хурал болов
2017-08-25 11:30
Бээжин хотноо 8-р сарын 23-нд“Роботын технологийн олон улсын бага хурал-2017” нээлтээ хийсэн байна.

Олон улсын   роботын судалгаа, оюунлаг нийгэм байгуулах инноваци хөгжлийн эргэн тойронд   тухайн салбарын хамгийн сүүлийн үеийн технологийн үр дүнг танилцуулах, мөн олон   улсын хамтын ажиллагаагаар шинийг зохион бүтээх боломж, индэр нээх зорилтын дор   зохиогдсон юм. Энэ тухай ХОУР-гийн сэтгүүлч Жэн Жи, Ван Дэлу нарын ирүүлсэн   мэдээллийг хүргэе.

 “2017 Роботын технологийн олон улсын   бага хурал”-ын эхний өдөр Италийн робот, төгөлдөр хуурч Теотроника гарч ирсэн   нь олны анхаарлыг татаж байлаа.

53 хуруутай Теотроника робот программаар   татаж суулгасан ямар ч аялгууны нотыг хөгжимдөх чадвартай. Тэрбээр Берлиний Филармоний тэнхимд оркестр хөгжмийн тоглолтод оролцсон юм. Басхүү Сицилийн  симфони найрал хөгжмийн чуулгатай Роберто Женарагийн удирдлагаар “Моцартын   төгөлдөр хуурын аялгуу” К488-ыг тоглож байлаа.

Роботын технологийн олон улсын энэ   хуралд Теотроникагийн адил шилдэг технологиор бүтээсэн робот олон харагдаж   байлаа.

Энэ оны хурал үзэсгэлэн “Хамтын ажиллагаа инновациар оюунлаг нийгэм бүтээн байгуулахыг зорьё” сэдвийн дор   нээгдэж, форум, үзэсгэлэн, уралдаан тэмцээн гэсэн гурван хэсгээр явагдав. Улмаар роботын технологиор тэргүүлэгч гадаад, дотоодын 100 гаруй компани, 300 гаруй   мэргэжилтэн, бизнесийн зүтгэлтнүүд оролцсон юм.

      Нээлтийн ёслолд Хятадын Аж үйлдвэр,  Мэдээллийн яамны сайд Мяо Вэй:

- Зүйлсийн интернэт, үүлэн тооцоо,  зохиомол оюун ухаан зэрэг шинэ эрин үеийн технологи, аж үйлдвэр хурдтай уялдаж,   роботоор төлөөлүүлсэн шинэ технологи, хэрэглээ, хэлбэр тасралтгүй бий болсоор   байгаа нь шинжлэх ухаан технологийн шинэ хувьсгал, аж үйлдвэрлэлийн хувьсгалын   чухал хөдөлгөгч хүч болж байна. Сүүлийн таван жилд Хятадын роботын үйлдвэрлэлийн цар   хүрээ ерөнхийдөө 20-иос дээш хувиар өсөн нэмэгдэв. Хятадын Засгийн газар роботын   үйлдвэрлэлийн хөгжлийг дээд хэмжээнд чухалчилж, роботын үйлдвэрлэлийг хөгжүүлэх   ажил үйлст ямагт нээлттэй хөгжих үзэл ойлголт баримталж, тус салбарын харилцан   ашигтай хамтын ажиллагааг нэмэгдүүлж байна гэсэн байна.

- Хятад улс бол дэлхийд хамгийн том роботын зах  зээл, эрэлт хэрэгцээтэй улс юм. Бусад улс орны компани, байгууллагууд энэ арга хэмжээнд идэвхтэй оролцон, хөгжлийн боломжийг хамтдаа ашиглаж, дэлхийн эдийн   засгийн шинэ хуучин хөдөлгөх хүчний ээлж халаа, эрчимтэй, тогтвортой, тэнцвэртэй   өсөлтөд хүрэхийн тулд идэвхтэй хувь нэмэр оруулахыг уриалан дэмжиж   байна.

Бүтээгдэхүүнээ сайн харуулахын тулд 50   мянган м2 хэмжээтэй үзэсгэлэнгийн талбай гаргаж, аж үйлдвэрийн,   үйлчилгээний, тусгай зориулалтын робот, хиймэл оюун ухааны үзэсгэлэнгийн бүс,   олон улсын үзэсгэлэнгийн бүс гаргаж ажиллуулсан байна. Олон улсын роботын   салбарын тэргүүлэх компани нэгж “Од” болсон бүтээгдэхүүнүүдээ авчирч үзэсгэлэнд   тавьсан юм. Тухайлбал, жинхэнэ амьтай юм шиг дуурайлгаж хийсэн механик   тэмээлзгэнэ, далайн медуз, оюунлаг туслах робот зэргийг дурдаж болно. Тэд   роботын үйлдвэрлэлийн гинжин холбоосны дээд, доод бүх талын хамгийн сүүлийн   үеийн технологи, хэрэглээг тусган харуулж байлаа.

        Харбины Технологийн их сургуулийн   Роботын корпораци үзэсгэлэнд хамгийн өргөн далайцтай оролцсон юм. Корпорацийн   төслийн менежер Инь Жэн:

"Энэ удаад корпораци 50 гаруй төрлийн бүтээгдэхүүнээ   авчирлаа. Ялангуяа, роботын боловсролын онцлог салбарт, аж үйлдвэрийн роботын   хэрэглээний ур чадвар, хүчин чадлыг шалгах, дасган бэлтгэх индрийг танилцуулж   байна."

“Энэ төрлийн бүтээгдэхүүн аж үйлдвэрийн   роботыг хэрэглэгч инженерийг бэлтгэж сургах, үнэлгээ шалгалт авах төхөөрөмж юм.   Түүнийг голдуу сургуульд хэрэглэнэ. Хэрэв сургууль роботын төхөөрөмжтэй бол   сурагчид энэ төхөөрөмжийг хэрэглэж болно. Бас зарим боловсролын байгууллага,   роботын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх үед энэ төрлийн роботыг ашиглан   сургалт явуулж болдог.”

Тус үзэсгэлэнгийн үеэр Хятад, Америк,  Орос, Их Британи, Герман зэрэг орны тусгай мэргэжилтэн, компаний ахлагчид   форумд оролцож, роботын хөгжлийн боломж, инновацийн хэтийн төлөв сэдвээр   ярилцав. Түүнчлэн тус салбарын ерөнхий байдал, зах зээлийн чиг хандлага зэрэг   урьдчилан таамаглах сэдвүүдээр яриа өрнүүллээ.

АНУ-ын Роботын технологийн холбооны   дарга Жефф Бернштайн хэлсэн үгэндээ:

- Хятад улс дэлхийн хамгийн том роботын   хэрэглээний зах зээлтэй болов. Хойшид Америк, Хятад хоёр орон тус салбар дахь   хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхийг хүсэж байна гэсэн байна.

“Америкийн роботын технологийн холбоо Хятадын   роботын салбарын бүх мэргэжил нэгтнүүдтэй харилцаа холбоотой байж, хоёр орон   хоорондын хамт амжилтад хүрэх хамтын ажиллагааг нэмэгдүүлэн, дэлхийн роботын   үйлдвэрлэлийн хөгжлийг хамтдаа ахиулахыг хүсэж байна.”

Энэ удаагийн бага хурлын наадам   тэмцээний хөтөлбөрт, нисэгчгүй нисэх төхөөрөмжийн тэмцээний шигшээ тэмцээн,   оюуны удирдлагатай BCI роботын тэмцээн, зодоонч роботын тэмцээн зэрэг наадам   тэмцээн зохиогдож, 10 гаруй улс орон, бүс нутгийн 900 гаруй баг оролцов. Өндөр   технологийн компани нэгжээс авахуулаад дунд, их сургуулийн сурагчид ч оролцсон   юм.

Энэ жил арван настай Шюй Жи-Янь бол Бээжин  хотын Тучян 2-р бага сургуулийн сурагч. Тэрээр роботын тэмцээнд оролцоод их зүйл сурч мэджээ.

- Би “Довтлогч мастер” робот эсрэг талынхаа   боулингийг мөргөж унагаах тэмцээнд оролцлоо. Энэ робот тун гайхалтай санагдлаа.  Эхлээд роботыг сайтар програмчилж чадахгүй байснаа сурч авсан. Одоо би энэ   роботын бүтцийг мэддэг болсон гэж ярьлаа.

Эх сурвалжид тэмдэглэснээр, 2015 онд   зохион байгуулж эхэлснээс хойш тус үзэсгэлэн нь роботын салбарт цар хүрээгээр   хамгийн том, дээд хэмжээний, олон улсын элементээр илүү, олон улсын роботын   салбарын “томоохон цуглаан” болж хөгжсөн байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл