solongonews
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян Монгол Улсад айлчилж байна
2016-07-14 11:35
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян Монгол Улсад айлчилж байна.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян Монгол Улсад айлчилж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Ли Кэчян 7 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. 

Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат хүндэт зочноо ёслол хүндэтгэлтэйгээр угтан авч, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлснээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын айлчлал албан ёсоор эхэллээ. 

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурсны дараагаар хоёр орны Ерөнхий сайд нар ганцаарчилсан уулзалт хийв.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян Гадаад хэргийн сайд, Хөдөө, аж ахуйн сайд, Худалдааны сайд, Төрийн Зөвлөлийн нарийн бичгийн нэгдүгээр орлогч дарга, Төрийн Зөвлөлийн судалгааны хүрээлэнгийн дарга, Гадаад хэргийн дэд сайд, Ерөнхий сайдын Тамгын газрын дарга зэрэг албан ёсны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй Монгол Улсад айлчилж байна.

Найруулагч: Э.ТУЯА
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл