solongonews
“Дагуул” кино дэлхийн дэвжээнд
2016-04-26 10:48
“Дагуул” кино дэлхийн дэвжээнээ...

Саяхан АНУ-ын Лос Анжелес хотноо зохион байгуулагдсан XIII Дэлхийн үндэстний кино наадмаас “Дэлхийн үндэстний соёлын уламжлагч” шагналыг Монгол кино “Дагуул” хүртжээ. Дэлхийн үндэстний кино наадмын шүүгчид “Үлгэр тууль шиг сүр жавхлантай нүүдэл соёлыг зурагласан шилдэг бүтээл” гэж үнэлсэн бөгөөд бусад олон улсын киноны наадмын шалгаруулалтад дэвшүүлсэн байна.

Тус киног Монгол ардын дуу “Дагуул”-ын түүхээс үндэс болгож бүтээсэн байна. Тал нутагт өсөж төрсөн хоёр гүнжийн нэг нь Вангийн ордны эрхэм хатан болж, нөгөө нь харин зарц болжээ. Кино нь тэдний эсэргүүцэл тэмцэл, тэсвэр ухаанаараа өөрийн хувь заяагаа өөрчилж, тал нутгийн хувь заяаг өөрчилсөн түүхийг урлагаар харуулсан байна. Киноны гол дүр Дагуулыг авьяаслаг дуучин бүжигчин халиа тоглосон бөгөөд энэ нь түүний анхны кино уран бүтээл болно. Бас нэгэн гол дүр болох Вангийн хатныг “Чонон сүлд” киноны эмэгтэй гол дүрийг бүтээсэн Монгол улсын жүжигчин р.анхням бүтээсэн байна.

Киног найруулсан Өвс “Ажнай хүлэг”-ийн хамгийн шилдэг эрэгтэй дүр, “Алтан гарьд галбинга” шагналыг тус тус хүртэж байсан уран бүтээлч юм. Тус кино нь түүний бие даан найруулсан анхны уран бүтээл бөгөөд 3 жилийн хугацаанд энэхүү киногоо бүтээсэн байна.

Найруулагч: Б.ТУЯА
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл