solongonews
Ашиг орлого 389 тэрбум 61 сая юаньд хүрчээ
2021-10-08 09:50
Ашиг орлого 389 тэрбум 61 сая юаньд хүрчээ.

Хятадын Соёл, аялал жуулчлалын яамны бүртгэлээр, 10-р сарын 1-7-ны үндэсний баярын амралтын өдрүүдэд Хятадын дотоодын аялал жуулчлалын салбарын ашиг орлого 389 тэрбум 61 сая юаньд хүрч, тахлаас өмнөх үндэсний баярын амралтын аялал жуулчлалын салбарын орлогын 59.9%-д хүрчээ.

Мөн амралтаар давхацсан тоогоор 515 сая хүн гадагш аялж жуулчилсан нь КОВИД-19 цар тахал үүсэхээс өмнөх жилүүдийн мөн үеийн 70.1%-тай тэнцжээ. Орон нутгийн аялал, ойролцоо байрлаа зугаалгын газраар богино хугацаанд өндөр давтамжтай аялал нь жуулчдад таалагдсан ажээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл