solongonews
Pulsar-ын навигацийн туршилтын хиймэл дагуул хөөргөнө
2016-10-14 21:12
Энэ сарын 13-нд Хятадын сансрын шинжлэх ухаан, технологийн группийн 5-р хүрээлэнгээс мэдээлснээр 2016 оны 11-р сард Хятад улс боломжтой үедээ Pulsar-ын навигацийн туршилтын хиймэл дагуул (XPNAV-1) хөөргөж, X-ray-д суурилсан Pulsar-ын сансрын тоног төхөөрөмжийн бие даасан навигацийн технологийн боломжтой эсэхийг шалгах юм байна.

 


         Хятадын сансрын шинжлэх ухаан, технологийн группийн 5-р хүрээлэнгийн Pulsar-ын навигацийн туршилтын хиймэл дагуулын шинжлэх ухааны үүрэг хариуцсан системийн ерөнхий зохион бүтээгч Шуай Пин танилцуулахдаа, Pulsar бол хурдтай эргэлддэг нейтрон од юм. Тэр нь оддын эрчим хүч дууссаны дараах үлдэгдэл учир маш тогтвортой үелзлэлийн чанартай байдаг. Өөрөөр хэлбэр түүний тогтвортой хэмжээ нь одоогоор хамгийн тогтвортойд тооцогдох устөрөгчийн Maser-аас 10 мянга гаруй дахин их байдаг тул байгалийн салбар дахь хамгийн тогтвортой "Одон орон судлалын цаг" болно гэжээ.

Найруулагч: Ц. УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл