solongonews
АСЕАН-ыг эргэн тойрны гадаад харилцааны тэргүүлэх чиглэл болгон үзэж байна
2017-08-04 22:39
Хятадын Гадаад харилцааны сайд Ван И Зүүн Азийн хамтын ажиллагааны гадаад харилцааны сайд нарын хурал болон АСЕАН байгуулагдсаны 50 жилийн ойн арга хэмжээнд оролцох үедээ сурвалжлагчийн асуултад хариулт өгсөн байна.

         Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан энэ сарын 3-нд сурвалжлагчийн асуултад хариулахдаа:

- Хятад улс АСЕАН-тай байх найрсаг хамтын ажиллагааг дээд хэмжээгээр чухалд үзэж, АСЕАН-ыг эргэн тойрны орнуудын гадаад харилцааны тэргүүлэх чиглэл болон "Нэг бүс нэг зам"-ын хамтын ажиллагааны гол бүс болгон үзэж байна гэж хэллээ.
  Тэрээр цааш нь:

- Хятад улс АСЕАН-ы орнуудтай өнөөгийн байдалд суурилж, ирээдүйд чиглэн, "Нэг бүс нэг зам"-ын санаачилгыг АСЕАН-ы хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад АСЕАН-ы нэн өндөр төвшин бүхий стратегийн түншлэлийн харилцааг байгуулахад бэлэн байна гэж хэллээ.

Найруулагч: .
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл