ӨМӨЗО-ы Хөххотын Тогтох хошуунд Шар мөрний загасны Ⅱ наадам 03-р сарын 16-ны өдөр нээлтээ хийсэн байна. Шар мөрний дээд, дунд урсгалын заагт оршдог Тогтох хошууны Хэкөү суурин хоёр мянга гаруй жилийн түүхтэй. Мөн өдөр тус сууринд загасны зууш хийх уралдаан зохион байгуулж, тогоочид 13 баг болж өрсөлдсөн байна.
Уралдаанд олны талархлыг хүлээсэн тогооч Чинь Эрхү загасаа чанахын зэрэгцээ сэтгүүлчид:
03-05-р сар бол Шар мөрний загасыг амтлах хамгийн тохиромжтой цаг үе юм, Шар мөрний энэ өвөрмөц соёлтой танилцах боломжтой гэж ярьлаа.
Статистик мэдээгээр 2018 онд болсон Шар мөрний загасны анхдугаар наадам давхцсан тоогоор гадаад, дотоодын 50 мянган жуулчдыг татсан байна.
