solongonews
Ван И Сингапурын Гадаад хэргийн сайд Вивиантай уулзав
2023-08-11 16:21
Ван И Сингапурын Гадаад хэргийн сайд Вивиантай уулзав

   ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 08-р сарын 10-ны өдөр Сингапурын Гадаад хэргийн сайд Вивиантай уулзав.

Хоёр тал Хятад-Сингапурын харилцааны өнөөгийн сайн хөгжлийн эрч хүчийг эергээр ярьж, хоёр орны удирдагчдын стратегийн удирдамжийг дагах шийдвэр төгс байгаагаа илэрхийллээ. Улмаар Хятад, Сингапурын харилцааг бүх талаар, өндөр чанартай урагштай түнш болгон дээшлүүлэх боломжийг алдалгүй "Бүс ба зам"- ын хамтарсан бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд үргэлжлүүлэн, уялдаа холбоо, харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих нь хоёр орны ард түмэнд болон бүс нутгийн хүмүүст илүү сайн ашиг тустай шинэ үр дүнд хүрсээр байх болно. Хоёр тал энэ оны дотор Хятад, Сингапурын дэд сайд нарын түвшинд зохион байгуулагдах хоёр талын хамтын ажиллагааны механизмын уулзалтын бэлтгэл ажлыг хангаж, хамтын ажиллагааны дараагийн шатны ерөнхий төлөвлөгөөг гаргаж, хамтын ажиллагааны шинэ салбарыг өргөжүүлэх юм. Сүүлийн үед Хятад улс иргэдийн солилцоог хөнгөвчлөх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг Сингапур сайшаан ярьсан бөгөөд хоёр тал хоёр орны хооронд шууд нислэгийг бүрэн сэргээх, эдийн засаг, худалдаа, соёл, аялал жуулчлалын ойр дотно солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлэх болно гэсэн байна.

  Түүнчлэн хоёр тал бүс нутгийн болон олон улсын асуудлаар санал бодлоо өргөн хүрээнд солилцож, харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, Зүүн Азийн хамтын ажиллагааны удирдагчдын цуврал уулзалтын эерэг үр дүнг хамтран сурталчилж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил, цэцэглэлтийг хамтран хамгаалах болно.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл