solongonews
Хятад болон Япон, Өмнөд Солонгосын хөдөө аж ахуйн худалдаа хоёр дахин нэмэгднэ
2018-11-11 22:05
Хятад болон Япон, Өмнөд Солонгосын хөдөө аж ахуйн худалдаа хоёр дахин нэмэгднэ.

Өчигдөр буюу энэ сарын 10-ы өдөр Хятад-Япон-Солонгосын Хөдөө аж ахуйн сайд нарын гурав дахь уулзалт Бээжинд зохион байгуулагдсан байна. Тус уулзалтаар ирэх 10 жилд Хятад болон Япон, Өмнөд Солонгосын хөдөө аж ахуйн худалдаа хоёр дахин нэмэгдэнэ гэжээ.

Энэхүү уулзалт нь хөдөө аж ахуйн ногоон хөгжилд чиглэсэн юм. Хөдөө орон нутгийн цэцэглэл, хөдөө аж ахуйн ногоон хөгжил, хүнсний аюулгүй байдал, мал ба ургамлын өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх тухай чухал зөвшилцөлд хүрч, “Хятад-Япон-Солонгосын Хөдөө аж ахуйн сайд нарын гурав дахь удаагийн уулзалт хамтарсан тунхаг”, “БНХАУ-ын Хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн яам,   Япон улсын Ойн аж ахуй, Загасны аж ахуй, Хөдөө аж ахуйн яам, Өмнөд Солонгосын Ойн аж ахуй, Мал аж ахуй, Хөдөө аж ахуй, Хүнсний үйлдвэрлэлийн яамны хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг ахиулах тухай санамж бичиг”-т гарын үсэг зурсан байна.

БНХАУ-ын Хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн яамны сайд Хань Чанфү тухай өдөр болсон хэвлэлийн бага хурлын үер хэлэхдээ, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний Улсын хорио цээрийн хяналтын стандартыг нэгтгэх ажлыг нэг алхам ахиулан, хөдөө аж ахуйн таатай нөхцөл байдлыг эрчимжүүлж, тухайн орон нутгуудын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг дэмжсэнээр, ирэх 10 жилд Хятад болон Япон, Өмнөд Солонгосын хөдөө аж ахуйн худалдаа хоёр дахин нэмэгдэж, 30 гаруй тэрбум ам.доллароос давна гэжээ.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл